Хаазаад хамтлаг чухал биш

 

“Номин талст” хамтлагийн дуучин Хаазаа буюу Т.Хангэрэлийг хамтлагаасаа гарсан гэх яриа гараад буй.  Учир нь  энэ сарын 29-нд буюу удахгүй болох хамтлагийнх нь  тоглолтын сурталчилгаанд түүний зураг байхгүйтэй холбоотой юм.

Тэгвэл  Гадаадын Иргэн Харьяатын Асуудал Эрхлэх Газарт Хэлтсийн даргын алба хашдаг төрийн албан хаагч тэрбээр тоглолтонд орохгүй болсон шалтгаанаа ажил албатайгаа холбон тайлбарлалаа. Тэрбээр  “Төрийн алба хариуцлгатай ажил. Ямар ч зав чөлөөгүй болчих юм. Хамтлагийнхантайгаа бэлтгэлд орж чадахгүй байна. Тоглолтын өмнө маш их бэлтгэл хийдэг. Тэр бүхэнд цаг гаргаж чадахгүй, бас тодорхой хэмжээний бэлтгэл хийхгүйгээр тайзан дээр гарч болохгүй. Тиймээс энэ удаагийн тоглолтноос албан ёсны чөлөө авсан. Нэг жилийн чөлөөтэй байгаа” гэв.

Ямартай ч Хаазаа нэг жилийн дараа уран бүтээлдээ эргэж орох бөгөөд, одоогоор төрийн ажлыг  нэгдүгээрт тавиад байгаа нь энэ аж.

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025