“Шинэ үе” продакшны хоёр жүжигчин бүсгүйн хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээд удаагүй байна. Тэдний хэрэгт хамтлагийн ахлагч Бооёог холбоотой гэх мэдээлэл гарч байсан. Харин Д.Оюунтуул ярилцлага өгөхдөө Бооёог хамааралгүй хэмээн хэлсэн. Тэгвэл Бооёо хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай хоёр хэн хэнээ уучилж, хүлээцтэй хандсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан болов уу... Харамсаад барахгүй байна. Үнэхээр продакшны зүгээс болсон бол бид 100 хувь дуугарч, байр сууриа илэрхийлж алдааг нь үүрэлцмээр байна. Харамсалтай нь хоёр хүний хувийн маргаанд бид хөндлөнгөөс оролцож болохгүй юм даа” хэмээсэн байна.

Мөн тэрбээр “Энэ хоёр маань хоёулаа эмэгтэй хүн. Бие сэтгэл санааны хувьд үнэхээр хүнд байгаа нь мэдээж. Гэхдээ манай хоёр эвлэрсэн” гэжээ. Тэгэхээр эндээс харахад хувь хүмүүс хоорондоо ойлголцсон бололтой. Тийммэс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээх л үлдэж байна.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна