Нэг гэр бүлийн хоёр хоёулаа Хөдөлмөрийн баатар байна гэдэг тун ховор тохиол. Тэгвэл Монголын спортын түүхэнд лавтайяа нэрээ үлдээцгээх Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа хоёр тэр хувь тохиолын эзэд. Бээжингийн олимпийн дараахан Ц.Ховор-Эрдэнэ хэмээх хөөрхөн хүүтэй болсон тэд ихрүүдээ өлгийдөн авч өнөр өтгөн болцгоосон билээ.
Хувь амьдрал нь ийн сайхан мэдээгээр дүүрэн байгаа хос маань спортын талбартаа ч яс чанараа харуулан зүтгэцгээж буй. Түүнчлэн тамирчид гэдэг утгаараа байнгын бэлтгэл сургуулилтад нухлуулж байдаг тэд тэр их ажлынхаа хажуугаар элдэв арга хэмжээнүүдэд хөтлөлцөн ирсэн л харагддаг. Энэхүү зураг ч тэрийг нь илэрхийлж буй юм. Хос баатар ч жаргалтай харагдаж байна даа.
Б.Билэгт
Сэтгэгдэл (4)