МУГЖ Т.Ариунаагийн том хүү Б.Алдар гэж муухан одоос илүү алдартай нэгэн болсон. Өөрийн эдэлж хэрэглэдэг эд зүйлсээ цахим хуудаснаа дэлгэн гайхуулж, лайк сэлтийг ч цуглуулах шиг л болдог. Төрсөн ээж н.Ариунболорыгоо нэг нүдээрээ үздэггүй гэх Б.Алдар хойд ээж Т.Ариунаагаа шүтэж биширсэн нэгэн гэдгээ хэвлэлд ярилцлага өгөхдөө илчилсэн билээ. Түүний төрсөн ээж Герман залуутай сууж гадаад руу ниссэн ч, нэг их удалгүй салж Турк эртэй хамтран амьдрах болсон юм билээ.

Тэгвэл төрсөн эхийнхээ үнэн төрх, хойд ээжийнхээ зан аашийг олон нийтэд зарласан Б.Алдар нэг хэсэг хар тамхи хэрэглэдэг гэх хардлагад өртөөд авсан. Хөрөнгө мөнгө, баян чинээлэг байдал хүүхэд бүү хэл хэдийнэ төлөвшсөн байх учиртай том хүнийг ч өөрчилдөг болохоор Б.Алдарын томоогүй үйлдлүүдэд шууд бурууг өгөх нь бас тийм л дээ. Гэхдээ тэр үеийнхэндээ болж бүтэхгүй зүйлийг үлгэрлээд байдаг нэгэн.

Ямартаа л мөнгөн дунд хэвтсэн, тамхи татсан, бөгсөө гаргасан гэхчлэн хачин хачин зургуудаа цахимаар нэг дэлгэж байхав. Тэрбээр насанд хүрээгүй хэрнээ аавынхаа “Range Rover” машинаар сургуульд явж үеийн хэдэн хөвгүүдтэйгээ наргиж цэнгэнэ гэдгийг утгаар нь үзүүлдэг гэсэн шүү. Харин энэ бүхэнд “эрос” хатагтай Т.Ариунаа ганц үг ган хийдэггүй. Нэрэндээ таарсан Б.Алдар алдарт ээжээсээ илүү алдар нэртэй юм гээч.

М.Сонор
Сэтгэгдэл (5)