“Эротик” М.Зоригтын нэг өдөр!

УИХ –ын гишүүн болчихоор хийх ажил олддоггүй юм уу, эсвэл энэ М.Зоригт гэж хүнд ордон зохихгүй, уйдаагаад байгаа юм уу. Яадаг ч байсан нэг учир байна.  “Twitter” болон “Facebook” хуудсаа хором мөч алдалгүй хөтлөөд, хууль боловсруулах ажлаа хэзээ хийдэг нь мэдэгддэггүй тэрбээр садар самуун зураг, үг үйлдлээрээ олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Сүүлдээ эротик гэх хочтой болоод буй. Тэгвэл нөгөөх эротик гишүүн хашрахгүй янзтай. УИХ-ын гишүүний албан өрөөндөө ингээд л хэвтэж байдгаа харуулсан зураг нь цахим ертөнцөд гарч ирэв.

Эротик зураг фостолж цахим ертөнцийнхнийг өдөөн, олон өдрийн турш ярианы халуун сэдэв байсан түүнд хийх ажлыг нь олж, зааж өгөх ёстой юу, бүү мэд ээ. Уг нь төрийн ажил гэж чамгүй л юм баймаар санагдах юм. Орондоо орох завгүй тийм их ажил биш юм аа гэхэд ажлынхаа өрөөнд ингэж хэвтчихээд сошиал ертөнцөд аялж явах хэмжээний цаг зав гараад байхааргүй л ажилтай баймаар. Гэвч М.Зоригт гэж нөхрийн хувьд ингээд хэвтэж байх нь л ажил юм биш үү. Түүнд санал өгсөн хүмүүс ч нэлээдийг бодож байгаа болов уу.

М.Мөнхжин 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    mal l gey dee iim humuuseer udirduulaad songood yvjgaan bidnii buruu baih shuu
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025