“Лайв Энержи Групп”-ын охин компани тодотголтой “Мизу” компанийн эзэмшилд лиценз нь байдаг гэх Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь шохой чулууны орд газар Хятадуудын мэдлийнх болж, тэд цементийн үйлдвэр босгох гэж байгаа талаар өмнө нь дуулгасан. Цемент нь стратегийн бараа, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал байсаар атал энэ чухал салбар дахь төрийн бодлого тодорхойгүй байгаа нь, Амалхааны Эрдэнэбат нарын луйварчин нөхдүүдэд ашигтай тусаад байгаа нь үүнээс харагдаж буй. Тэгвэл “Лайв Энержи Групп”-ийг урдаа барьсан Амалхааны Эрдэнэбат гэх нөхөр анхнаасаа Айраг сумын нутаг дахь шохой чулууны ордыг Хятадуудад олж өгсөн нэгэн юм байна. Учир нь “Мизу” компани гэдэг нь үнэн хэрэгтээ “Лайв Энержи Групп”-ын охин компани биш. Харин жинхэнэ эзэн нь “Damo” resources Limited гэх БНХАУ-ын компани аж. Тэгэхээр Хятад улсын энэ компани Монголын нутаг дахь шохой чулууны ордод эзэн суучихаад, тэрийгээ “Мизу” гэдэг нэрээр халхавчлан, Портланд цементийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлнэ энэ тэр гэж баахан үлгэр ярьж байсан гэсэн үг.

Гол нь Амалхааны Эрдэнэбат нь “Damo” resources Limited гэх хятадын компанийн Монголд эзэмшдэг олон орд газруудыг цээжээрээ хамгаалж ирсэн нэгэн юм. “Damo” resources Limited нь Монголд хэд хэчнээн орд газар эзэмшдэг болохыг илтгэх зургийг та дороос харж байна.
Уран, нүүрс, зэс, шохойн чулуу, газрын ховор элементийн ордууд гэхчлэн Монголын газар нутагт агуулагдаж байгаа бараг бүхий л төрлийн ашигт малтмалын ордуудад эзэн суусан Damo компани “Лайв энержи групп”-ээр халхавч хийхдээ охин компанийн нэрээр орж ирдэг нь “Мизу”-гийн жишээнээс харагдаж байгаа юм. Тэгэхдээ сүүлийн үед Амалхааны Эрдэнэбат “Damo” resources Limited компанийн Хятадуудад үнэн нүүр царайгаа харуулан, ээлжит луйвраа олон жил хамтарсан тэдний эсрэг хийж эхэлжээ. Тодруулбал, шинэ оны өмнөхөн буюу өнгөрөгч сарын сүүлээр өмнөд хөршөөс ирсэн 5-6 хүнтэй бизнесийн багийнхантай Амалхааны Эрдэнэбат нар уулзалт хийсэн нь, өнөөх “Damo”-гийн мэдлийнх болох Айраг сумын нутаг дахь шохой чулууны орд газрыг өөр хятадуудад зарах зорилготой хийсэн уулзалт байсан байна. Харин үүнийг нь мэдсэн “Damo”-гийн хятадууд Амалхааны Эрдэнэбаттай яаран сандран уулзаж, юу болоод байгааг нь тодруулсан аж. “Damo” компани нь Амалхааны Эрдэнэбатад 13 сая ам.доллараа өнгөрсөн хугацаанд өгчихсөн учраас, өөрсдийг нь ийн араар нь тавиад эхлэнгүүт айж сандарсан нь тодорхой. Тиймээс “Лайв Энержи Групп”-ын хулхи эзэнд хандахаас яахав. Тэгсэн нөгөө А.Эрдэнэбат нь өөрийгөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөмөр нөөлөгт багтсан гэдгийг албан ёсоор дуулгасны сацуу “Damo”-гийн эзэн хятадуудаас дахин 3 сая ам.доллар нэхсэн байна. Тэрбээр бусдыг хууран мэхэлж бас шантаажилж сурсан зангаа энэ удаа ч ингэж гаргаж яваа аж. Тэгэхээр Айраг суман дахь шохойн чулууны орд газрыг түшиглэн барих цементийн үйлдвэртэй холбоотойгоор үүдэн гарсан энэ асуудлыг хууль хяналтынхан шалгах хэрэгтэйг хэлмээр байна. “Мизу” компанийн эзэмшилд байдаг гэх ашиглалтын лицензийнх нь жинхэнэ эзэн Хятадууд байдаг.
За мөн эхэнд өгүүлсэнчлэн Амалхааны Эрдэнэбатын луйвар бүхий үйлдлүүдийг илтгэх баримтууд үүгээр дундрахгүй нь. Монголын ордуудыг хятадуудад дамлагч тэрбээр УЕП-ын газрыг 500 мянган ам.доллараар худалдаж авсан гэх зүйлийг ойр тойрныхондоо ярин, даналзаж яваа аж. Худалдаж авах болсон шалтгаан нь өөрийнхөө томоохон луйврын үйлдлийг хуулийн гадуур үлдээх үндсэн зорилготой аж. Тэр талаар нь тодотгон хүргэх нь ч зөв биз.
Түүнчлэн А.Эрдэнэбат нь өөрийн хууль бус үйлдлүүдийг нуун дарагдуулж хамгаалахаар удаа дараа хээл хахууль өгсөн гэх мэдээлэл хуулийн байгууллагад хүргэгдэж байсныг хүргэж байна.

1. Улсын прокурорын орлогч Ц. Мөнхбатад ХУД-ийн Зайсанд байрлах Грийн Виллад 4 өрөө орон сууц өгсөн.
2. ЦЕГ-ын УМБГ-ын дарга асан, хурандаа Ө.Энхтөрд ХУД-ийн Зайсанд байрлах Грийн Виллад 4 өрөө орон сууц өгсөн.
3. ЦЕГ-ын УМБГ-ын Үнэлгээ хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Ц. Цогтбаяр нь “ Жапантаун”-д худалдан авсан байрныхаа үлдэгдэл төлбөрийг А.Эрдэнэбатаар төлүүлсэн, гэр бүлээрээ Хайнан аралд амрах, зугаалах зардлаа мөн А.Эрдэнэбатаар даалгуулсан.
4. Дээр дурьдсан Амалхааны Эрдэнэбатаас нэр бүхий албан тушаалтнуудад өгсөн авилга хээл хахуулийг түүнд үйлчилдэг өмгөөллийн компанийн захирал өмгөөлөгч Тангуд овогт Бодьхүүгийн Батзаяа санаачлан зохион байгуулж, гардан гүйцэтгэж байсан болно. Б.Батзаяа нь А.Эрдэнэбатын баз хүргэн билээ.
5. Мөн 2006-2007 онуудад “Ананд энд адвокатс” компанийн захирал Б.Батзаяа нь 15 ширхэг ашигт малтмалын лиценз гаргаж өгөх нэрийдлээр нэг японы компаниас 300 000 амдоллар / хахуульд өгөх зориулалттай гэж тайлбарлан / биеэр гардаж авсан бөгөөд амлалтаа биелүүлээгүй болно.
Иймд хууль бусаар өөрөө өөртөө эрх үүсгэсэн хууль бус үйл ажиллагаа явуулж буй А.Эрдэнэбатын үйл ажиллагааг зогсоож өгнө үү гэсэн байгаа юм. Гэсэн ч А.Эрдэнэбат нь залилсан, луйвардсан мөнгөнийхөө тодорхой хэсгээр өөрийнхөө хууль бус үйлдлийг хаацайлахад, хуулийн байгууллагынхантай тохиролцоход зориулдаг жишгээ давтсаар байгаа талаар эх сурвалжууд хэлж байгаа юм.
Гол нь түүний ар хамгаалалт бүр их томроод байгаа янзтай байна. Өөрийнх нь зүгээс ойр тойрны нөхдүүддээ хэлж ярьсныг эх сурвалж өгүүлэхдээ УЕПГ-ыг А.Эрдэнэбат аргандаа оруулсан гэх. Ингэхдээ тэрбээр 500 мянган ам.доллар зарцуулсан гэж хэлж яриад яваад байдаг. Тэр том ар нь Улсын Ерөнхий Прокурор хэмээн тэр өөрөө хэлсэн байдаг. Хэлсэн үгээ тэр өөрөө санаж яваа нь лавтай.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (1)