Урлагийн салбарт үе удмаараа зүтгэж байгаа гэр бүлүүд цөөнгүй бий. Тэдний нэг бол МУГЖ Ё.Цогийнхон юм. Хүү Ц.Хүсэлбаатар нь найруулагчийн хувиар монголчууддаа танигдсан бол эхнэр С.Өлзийхүүг нь хэн хүнгүй л мэднэ шүү дээ. Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү хоёрын охин Х.Баярмаа ч урлагт хөл тавиад бас ч гэж хугацаа өнгөрсөн байна.

Сонирхолтой нь, Ё.Цог гуай хүү Ц.Хүсэлбаатар, ач охин Х.Баярмаа нарынхаа хамт нэг кинонд дүр бүтээцгээж байгаа аж. Найруулагч Ц.Хүсэлбаатар энэ талаараа цахим хуудаснаа “Охин, аавтайгаа хамт кинонд хамт тоглох сонин мэдрэмж төрж байсан шүү” хэмээн бичжээ.
Энэ зургийг харахад “Гутал дотор оймс, оймс дотор хөл” гэдэг үг санаанд орж байгаа биз. Авьяаслаг гэр бүлдээ урлагийн өндөр амжилт хүсье.
П.Урнаа
Сэтгэгдэл (1)