Отгон Топ модель С.Ариунбилэг хоёр дахь амьдралаа зохиогоод удаагүй байгаа билээ. Нас залуу хэрнээ гэр бүлийн амьдрал эрт зохиож байсан энэ бүсгүй анхны амьдралаа тас нууцалдаг байсан нь Топ модель болсон тэр үед нь илчлэгдсэн. Эхнэрээ Топ модель болоход хамгийн их баярлаж хөөрсөн хүн түүний нөхөр байсан гэлтэй. Охиноо тэврээд тайзны ард хэдэн цаг зогсож харагдсан. Гэвч С.Ариунбилэг топ болсноос хойш зан ааш нь өөрчлөгдөж, тэдний амьдрал хөндийрсөн хэмээн ойр дотныхон нь шивнэлдэх болсон.
Түүний анхны нөхрийг О.Золбаяр гэдэг бөгөөд программист мэргэжилтэй залуу байдаг. Охин З.Цэцүүхэй нь энэ жил зургаан нас хүрч байгаа аж. Тэрбээр топ болсон даруйдаа хэвлэлд ярилцлага өгөхдөө гэр бүлийнхээ тухай харин ч нэг ярих шиг л болсон. Анхны хайраа ч нуугаагүй билээ. Нөхөр нь түүний анхны хайр хэмээн хэлж байсан юм. Түүнчлэн С.Ариунбилэг “Би ахыгаа дагаад л, хөвгүүдтэй найзалдаг эршүүд охин байсан. Тэр найз нарын маань нэг нь миний хань. Найзууд гэж явсаар нэг л мэдэх нь ээ дасч хайрласан. Нэг зүйлийг баттай хэлэхэд нөхрөөсөө өөр хэнийг ч ингэж хайрлаж дурлаж чадахгүй" хэмээн ярилцлагадаа дурдаж байсан юм. Гэвч тэр хэлсэн амандаа хүрсэнгүй. Топ болоод нэг жил ч болоогүй байхдаа шинэ хайртайгаа учирч нөхрөө хаячихав.
Уг нь тэр нууц амрагийн тухайд "Миний амьдралд тийм зүйл тохиолдвол уучилж чадахгүй байх гэж боддог. Гэхдээ нөхрийгөө хорьдож цагдаад байхыг боддоггүй чөлөөтэй байхыг хичээдэг. Тухайн хүний зан араншин, амьдралын дадал зуршилтай холбоотой зүйл ч юмуу. Бид хоёр 100 хувь итгэлцдэг учраас янз бүрийн асуудал байдаггүй" хэмээн ам бардам хэлж байсан. Гэвч С.Ариунбилэг хэлсэн үгээ ор тас мартсан гэлтэй залуухан амрагтайгаа авахуулсан зургаа цахим хуудаснаа тавьж өөрийгөө хэн гэдгээ илчилсэн юм.

Түүний хоёр дахь хайр болох энэ залууг Мөнхтулга гэдэг. Хувийн бизнес эрхэлдэг, морь уях хоббитой залуу гэнэ. Отгон топ маань цахим хуудаснаа ийн амраглалаа ил зарлаж “хайр” хэмээн бичсэнээс үзэхэд халуухан хайрандаа умбаж яваа бололтой.


М.Сонор
Сэтгэгдэл (11)