“One direction” хамтлагийн “Steal my girl” дууны клипэнд Монголын сумоч У.Бямбажав тоглосон таатай мэдээ байна. Хамтлагийн дуучин Заян Маликтай элсэн цөлд барилдаж буйгаар тэр гарах аж. Тус клипийг нэртэй найруулагч, жүжигчин Дэнни Дэвито найруулжээ.

Холливудын “Ocean 13” кинонд тоглож, “Субару”, “Тошиба”, “Киа” тэргүүтэй дэлхийн томоохон компанийн нүүр царай болж, 100 гаруй сурталчилгаанд тоглож байсан сумоч У.Бямбажав Оросын Санкт-Петербург хотноо зохиогдсон Дэлхийн тулааны урлагийн их наадмын сумо бөхийн +115 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртэж байсан юм.

Мэргэжлийн сумогийн дэвжээнээ барилдаж явсан тэрбээр сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хоёр удаагийн аварга юм. Мөн тэрбээр 2007, 2008 оны Америкийн аварга шалгаруулах тэмцээний нээлттэй тэмцээнд мөн түрүүлж байжээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна