Назарбаев яахаа бодож байна

Казахстан, Киргизстан улс ойрын хугацаанд биш ч ирээдүйд нэрээ солихыг хүсч буй ажээ. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев улсынхаа нэрийг сольж, “Казах Ели” буюу Казахуудын нутаг нэртэй болгох тухай саналыг өнгөрсөн хоёрдугаар сард дурьдаад өнгөрсөн юм. Харин Киргизстаны зүгээс улсынхаа нэрийг “Кыргызүүдийн нутаг” гэх юмуу “Киргизийн Ардын Бүгд Найрамдах Улс” гэсэн санал бий гэнэ.

Хоёр улсын нэр солих гэж буй гол шалтгаан нь “стан” хэмээх ЗХУ-ын үеийн төгсгөлөөс  үүдэлтэй гэнэ. Сүүлийн хэдэн арван жилд Пакистан, Афганистан зэрэг “стан”-аар төгссөн улсууд дарангуйлал хүчирхийлэл, алан хядлагаар дэлхийд зард гарч буй нь тэдэнтэй адилавтар нэртэй байхыг хүсэхгүйд хүргээд буй ажээ.

Гэвч гадна улсын нэрийг солиход үндэсний мөнгөн тэмдэгтээс өгсүүлээд бүх бичиг баримт, пасспортыг бүрэн өөрчлөх, шинэчлэх ёстой болох тул Нурсултан Назарбаев оруулсан саналаа түр зууртаа хойшлуулаад байгаа гэнэ.

Мөн улсаа зөвхөн “Казахын нутаг” гэж нэрлэвэл Казахстан улсыг бүрдүүлдэг бусад үндэстэн, ястнуудыг илүүд үзсэн хэрэг мэт ойлгогдох аюул бас байгааг бодолхийлж буй юм байна.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • зочин
    солих нь зөв юм байна. Мөнгөн тэмдэгтээ хуучнаа хэрэглэж байгаад хуучирч муудсан мөнгөө солихдоо шинээр гаргаад байхад болно байх даа.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • bolor
    Kazah oron gesen utgatai ug baina
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025