Жүжигчин Аси-гийн нүд харахаа больжээ

Хошин урлагийн “акул” хамтлаг “Шинэ үе”-ийнхэн ёстой нэг барцадтай байх шиг байна. Ц.Алдармаа, Д.Оюунтуул хоёроо “алдсан” бол ард олонд авьяасаараа танигдсан Аси буюу Алтансүх нь эрүүл мэндийн байдал нь муу байна. Өдгөө 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тэрбээр цус харвалтын улмаас нүд нь юм харахаа больсон гэх мэдээлэл байгаа юм. Ямартай ч өнгөрсөн бямба гараг буюу уржигдар Бооёо, Отгоо, Ганбаа нарын жүжигчид 3 дугаар эмнэлгийн хаалгаар сэтгэл санааны хямралд орсон байр байдалтайгаар орж явсны учир энэ байжээ. Аси-гийн биеийн байдал хэрхэхээс шалтгаалж, хандивын тоглолт хийх эсэх асуудлыг шийдэх гэнэ.

Ийн чамгүй асуудалтай байгаа “Шинэ үе” продакшны  захирал, МУГЖ Н.Ариунболд Аси-гийнхаа эрүүл мэндэд ихээхэн зовж байгаагаа хэлж сууна. Мөн Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын талаар хэлэхдээ  “Хэргийг нэгэнт шүүхээр шийдвэрлэсэн учраас шүүхийн шийдвэрийн тухайд яриад байх юм алга. Өнгөрсөн хугацаанд  хамтлагийн зүгээс хоёр дүүгийнхээ асуудалд анхаарал хандуулсаар ирсэн. Санхүү, сэтгэл санаагаар тусалж, дэмжиж байгаа”  гэсэн байна.

Б.Билэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    2 avgain eszuigui uvaigui uildled sanhuu uguud baih ni utgagui,buruu yuma.harin helj irdeggui hiisch irdeg uvchin tussan negendee bol 1 baitugai heden udriin orlog ugsun ch hotoigood baih hereggui l baihgui yu
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • zochin
    uneheer unen ym bol hurdan handiviin toglolt hiigeerei aci sain jujugchin shuu.
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025