Төрийн ордон руу буудсанаа хүлээн зөвшөөрчээ

 

 “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын 6 хүн Ерөнхийлөгчийн өршөөлийг хүлээж байгаа аж. Тэд Улсын Дээд шүүхээс гаргасан өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хэвээр баталсан тогтоолыг эсэргүүцэж Ерөнхий шүүгчид хандсан юм. Харин Ерөнхий шүүгч хүсэлтийг нь хүлээж аваагүй.

Тиймээс тэднийг өмөөрсөн ТББ-ууд хамтран Чингисийн талбайд тайван жагсаал хийсэн билээ. Түүнчлэн Ерөнхийлөгчид хандан өршөөл хүссэн захидал бичжээ. Өршөөл хүснэ гэдэг нь тэднийг гэм буруугаа албан ёсоор хүлээн зөвшөөрчээ гэж ойлгоход хүргэж буй юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахаас шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн, нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу, хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 буюу бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж, бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр буруутгасан билээ.

Ц.Мөнхбаяр нар нь өнгөрсөн  жилийн есдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр “Урт нэртэй” гэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, Төрийн ордон руу галт зэвсэгтэйгээр халдсан, мөн хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан зэрэг хэргийг үйлдсэн юм.

П.Урнаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025