П.Анужинд хаягдсан А.Эрдэнэбат хэн хэнийг “базсан” бэ?

Үргэлж л хэл ам асуудал дагуулж байдаг “Лайв Энержи Групп”-ын Ерөнхийлөгч Амалхааны Эрдэнэбатаас эхнэр П.Анужин нь салахаар Хан-Уул дүүргийн шүүхэд өргөдөл гаргаад байгаа нь нууц биш болжээ. Тэгснээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг үйлдвэрлэгч “Херо” Б.Баатар, П.Анужин нар багагүй хугацаанд нууж ирсэн амьдралаа ил гарган тунхаглаж байх шиг байна. П.Анужингийн тухайд хоёр охиноо өөр дээрээ авахад л хамаг анхаарлаа чиглүүлж байгаагаа хэн хүнээс ч нуухаа больсон гэнэ. Харин А.Эрдэнэбатын тухайд эхнэрийнхээ хүслийг гүйцээн хүүхдүүдээ өгөөд явуулахыг хүсэхгүй байгаагаа ч бас ярьж суугаа гэнэ. Тэгэхээр хэвлэлийн хуудаснаас буудаггүй гурван хүний ил далд амьдрал ийн нэг тийш шийдэгдэх цаг ойрхон байгаа бололтой.

Амалхааны Эрдэнэбат гэж нөхрийн хувийн амьдралтай холбоотой ийм мэдээллээс гадна хуулийг дэвсэлсэн асуудалтай нь холбоотой анхаарал татсан мэдээлэл бас байх юм. Тэрбээр  их хэмжээний тамхины бизнес эрхэлдэг гэдгээрээ тодорхой хүрээлэлдээ танигдсан Б, Э нарын залуусыг   дарамтлан, шантаажилж 1 сая ам.доллар нэхсэн талаар бид мэдээлж байсан билээ.  Яг л кинон дээр гардаг шиг  тэдэн рүү хэд хэдэн залуусыг явуулан зодуулж, сүрдүүлэн рекет хийлгэсэн асуудалд нь Баянгол дүүргийн цагдаагаас  эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч, уг хэрэг прокурор дээр очоод хаагдсан байдаг.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар Амалхааны Эрдэнэбат нь гурван жилийн өмнө  Б, Э нартай хөрөнгө оруулагчийн хэлбэрээр хамтарч ажиллах нэрийдлээр 4 сая ам.долларын зээл авахуулж байсан юм байна. Гэвч өнгөрсөн хугацаанд тэр мөнгийг нь хувьдаа завшчихсан аж. Харин Б, Э нарын хувьд Амалхааны Эрдэнэбатад авч өгсөн зээлийн өр ширээ өөрсдөө чадах ядахаараа зохицуулж ирсэн гэж байгаа юм. Гэтэл дээрээс нь нэрмээс болж дахин 1 сая ам.доллар шаардан, рекетлэсэн учраас Амалхааны Эрдэнэбатыг цагдаагийн байгууллагад өгсөн ч, хэрэг нь прокурорын шатанд очоод л замхардаг жишиг дахин давтагдсан гэж байгаа юм.  Баянголын цагдаад анх шалгагдаж эхэлсэн рекетийн хэргийг нь хаахад Баянгол дүүргийн болоод Нийслэлийн прокурорууд болох Машлай, Батбилэг гэсэн  хоёр эрхэм  идэвхийлэн ажилласны цаана Нийслэлийн прокурор Б.Бат-Орших   зогсож байгаа гэх мэдээллийг учир мэдэх хүмүүс ярьсан байх юм.

Харин Амалхааны Эрдэнэбатын луйврын хэргүүдийг хуульд “нийцүүлэх” тал дээр идэвхитэй ажилладаг өмгөөлөгч Тангуд овогт Бодьхүүгийн Батзаяа нь Б.Бат-Оршихыг Нийслэлийн прокурорын газар  томилогдон очсоны дараа   авлигын сүлжээндээ элсүүлэхээр ажиллаж байсан гэдэг.  Төрийн хөрөнгөөр хайгуул хийн, нөөцийг нь тогтоосон “Шивээ Овоо”-гийн уурхайн лицензийг  хувийн компанийнхаа мэдлийнх болгож, Шинэ шивээ” ХХК-ийн нэрээр орж ирсэн  30  000 000 ам, долларын 70 хувийг хувьдаа авсан гэхчлэн дандаа сая сая ам.доллараар хэмжигдэх луйврын асуудлуудтай нэр холбогддог Амалхааны Эрдэнэбат өөрийн  хууль  бус үйлдлүүдийг нуун дарагдуулж хамгаалахаар удаа дараа хээл хахууль  өгсөн гэх мэдээлэл хуулийн байгууллагад хүргэгдэж байсныг өмнө нь хүргэсэн.

Тэр дунд анхаарал татсан нэг мэдээлэл байсан нь “...Амалхааны Эрдэнэбатаас нэр бүхий албан тушаалтнуудад өгсөн авилга хээл хахуулийг түүнд үйлчилдэг өмгөөллийн компанийн захирал өмгөөлөгч Тангуд овогт Бодьхүүгийн Батзаяа   санаачлан зохион байгуулж, гардан гүйцэтгэж байсан  болно. Б.Батзаяа нь А.Эрдэнэбатын баз хүргэн юм. Т.Батзаяа нь А.Эрдэнэбатын  гадаад болон дотоодын иргэд компаниудыг залилан мэхлэх  хууль  бус үйлдлүүдийнх нь баримт бичгүүдийг хууль ёсны мэт хэлбэрт оруулан боловсруулж, холбогдох ажилтнууд албан тушаалтнуудтай хуйвалдан, мэргэжлийн ёс суртахуунаа уландаа гишгэж, өөрөө завсраас нь ашиг хонжоо олж явдаг нь бодитой зүйл билээ...”  хэмээн бичсэн байсан. Тэгвэл  “Anand & Batzaya LLC” компанийн захирал, хуульч Б.Батзаяа нь томоохон асуудлуудыг шийдэхдээ хууль хяналтын байгууллагын нөхдүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, үйлчлүүлэгчдэдээ ашигтай байдлаар шийдвэрлэж ирсний цаана нийслэлийн   прокурор байсан Н.Гантулга тэр хоёрын дотно харилцаа нуугдаж байсан бол өдгөө шинэ  прокурортой ойр түншилж байгаа харагдаад байна.

За ямартай ч Амалхааны Эрдэнэбат нь 120 сая долларын санхүүжилтийг бэлнээр, 850 сая долларын санхүүжилтийг зээлээр, нийтдээ тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад ирэх таван жилд оруулахаар зэхээд байсан "Энвидити” компанийн төслийг бүрэн гацаасан гэдгийг мэдэх хэсэг нь мэдэх биз ээ. Тэгсэн ч тэр хэзээд гэмгүй нэгэн шиг дэвж явдаг. Тэрбээр  “Лайв Энержи Групп”-ыг залилан хийж гартаа оруулсан байдаг. Тодруулбал, Монгол орны төв хэсгийн Баяр, Сул, Даагын гол хэмээх нутгуудад нийт 43396 гектар газар нутгийн лизензийг эзэмшиж, эрэл хайгуул хийж ирсэн, Цөмийн энергийн газраас Чулуутын ураны бүсэд хайгуул судалгаа шинжилгээ хийх эрхийг авч чадсан “Нуклер энержи  монголиа" ХХК-ийг өөрөө байгуулаагүй хэрнээ, хамтрагчаа залилан өөрийн болгосон байдаг. НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн байсан тэрбээр “Нуклер энержи  монголиа" ХХК –ийг иргэн Ц.Соёмботой хамтарч байгуулсан байдаг. Компанийн дийлэнх буюу 60 хувь нь Ц.Соёмбынх байсан аж. Гэтэл А.Эрдэнэбат “Хөрөнгө оруулагчид надад итгэж өгөхгүй байна, Миний хувийг 50 болгочихвол том хөрөнгө оруулалт хийнэ” гэж байгаад "Нуклер энержи монголиа” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэх хуурамч бичиг баримтыг 2010 оны есдүгээр сард бүрдүүлэн таван сая доллар хувийн дансандаа шилжүүлж авсан баримт бий. Тэгээд болоогүй. Их аварга асашёорюү Д.Дагвадоржоор зуучлуулан япончуудаас 800 мянган доллар хулхидсан тэрбээр "Нуклер энержи монголиа”ХХК-ийг байгуулахад хөрөнгийн баталгаа гаргаж өгсөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг залилан, компанийн хамтран эзэмшигч болох Ц.Соёмбыг мэхэлж, арав гаруй саяар  хэмжигдэх долларыг завшжээ. Мөн ураны хоёр ордын хайгуулын лицензийг ашиглан Хятадын хэд хэдэн хөрөнгө оруулагчдаас 13 сая ам.доллар хууран мэхлэсэн хэрэгт холбогдож Улсын  мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх тасагт удаа дараа шалгуулж байсан ч, түүнтэй холбоотой хэргүүд Прокурорын шатанд ирэхээрээ л буцчихдаг жишиг өнгөрсөн жилүүдэд тогтоод байгаа юм. А.Эрдэнэбат нь Ц.Соёмбоос компани, лиценз гэхчлэн байдаг бүхнийг нь хууль бусаар булаан авч, улмаар барьцаа хийн, цааш хэд хэдэн газар дамлан, хэтэвчээ түнтийлгэсэн хууль бус олон хэргээ хуулийн гадуур үлдээхийн тулд Прокурорын байгууллагад авлига өгсөн гэх зүйлийг өөрөө ах дүүдээ хэлж ярьж, сүрийг үзүүлж явдагийг хэлэх эх сурвалжууд бий.

Түүнчлэн дээр нэр нь дурдагдсан прокуроруудын талаар А.Эрдэнэбат өөрөө л ойр тойрныхондоо сагсууран ярьсан байдгийг тодотгох нь зөв болов уу.

М.Мөнхжин

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • sff
    ooriigoo hichee,cham shig hun orontsogiig bodvol Lkagvasuren gyai Mongoldoo hiisen yumtai,nertei aavin zustei guu bilee.
    2014 оны 10 сарын 23
  • mongol
    heden say dollar gevee...uunii tsaana yu bgaag hen medeh ve...mash sonirholtoi
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • юу вэ
    өөрсдөө нийгмийн хогуудын нэг байж яагаад хүмүүс рүү үзэл сурталын нэвтрүүлэг хийгээд байдгийм бэ хүмүүсийг ойлгохгүймаа.эхлээд ядаж өөрсдийгөө засаачээ
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Анужин гэж айхтар хүүхэн гэсэн. Лхагвасүрэн ч яахав одоо мөнгөний төлөө амиа өгөхөөс буцахгүй болсон шуналтан. Хүн болгон л аймаар шуналтай гэдэг юм билээ. Ийм хоёр хүний дундаас сайн сайхан юм хүлээх яахав. Хүний мөнгөөр хүүдийлж байгаа ч ард нь түүхэнд жоохоон юм үлдэх байлгүй дээ. За тэр айльгүйтэх нь ч харваас чадах юм нь биз дээ.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
    • sff
      ooriigoo hichee,cham shig hun orontsogiig bodvol Lkagvasuren gyai Mongoldoo hiisen yumtai,nertei aavin zustei guu bilee.
      2014 оны 10 сарын 23
  • Zochin
    Eniig bichuulj bichij bgaa xoer jaaxan uxaan muutai yumuu daa . Xervee iim yum xiisen xun blaa gexed ax duu ni yariad l yavj baix uu . Oiriin xamtarch ajillaj bsan gar chadax geed chadaxgui boloxooroo bain bain bichuuleed ard tumend itguulex gesen mayagtai xaragdaj bna.odoogiin xumuusiin xun chanar setgexui yasan ch orovdmoor axarxan bolchixson yum be dee.ene xorvood muugaasaa sain ni iluu baigaasaa.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Muuhai humuus baikh yum daa.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин
    марта-гийн ээж нь эмгэн яшка юм чинь тэгнэ штээ,энэ 2 чинь өчигдөр орой л 2 охинтойгоо хамт гэртээ орж явсан штээ
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Баатар гэдэг тийм мундаг залуу юу. Энэ Анужин ч дээ шал тэнэг санагдчихлаа хэрэв энэ унэн бол.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • buya
    Erdenebat tiim hun bish.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • яааа
    Төрийн зүгээс Монголын нийгэм ,улс төр болон эрх мэдлийн салбар хүрээнд нөлөө бүхий байдалтай нэвтэрч буй гаднын гар хөл болж муу муухайн булаг болж буй энэ мэтийн субьектүүдийг нягтлаж шалгах хорон муу үйлдлүүдийг хязгаарлаж болдоггүй юмуу. энэ хүний эхнэр гэх Анужин өөрөө хүн ёсны хүмүүжилтэй байж чадах уу. Тийм байж өөрөө нэг л их хүн ёсны болон хууль эрх зүйн хүмүүжилтэй хүн болж Ардын зохиолч Лхагвасүрэнгийн дэргэд мөр зэрэгцэн ажиллах нь хир зохистой бол...Эрдэнэбат гэгч үнэхээр ХЭН бэ... АНУЖИН ?
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • zochin
    iim neg baliar yumnuud niigemd ikh elbegshijee. Sukhbaatar ovogtoi Naranbileg gegch MARTA gej uuriiguu nerlegch hiisen buteesen yumgui yanhan baidlaar nerd garah gej oroldood butelguitegch bas neg ger bul uimuuls huuhdiin nulimsaar hoolloj baigaa. terentei niilsen gar bas uiliin uree edleh biz.
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • үнэнүү
    хөөе наад АНУЖИН чинь нөхөр нь ийм рекет болохоор айсандаа ЖЕНКОГ налаад бгаам бна шдээ
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025