Иракийн хэт даврагсад өмнө нь гурван ч сэтгүүлчийг цаазаар авсан бичлэгээ олон нийтэд цацсан. Тэгвэл өчигдөр алан хядах бүлэглэл “Исламын улс”-ын барьцаанд байгаа Их Британий сэтгүүлч, гэрэл зурагчин Жон Кантлигийн оролцоотойгоор хийсэн дөрөв дэх бичлэгээ олон түмэнд цацсан байна.
Сэтгүүлч Жон Кантли 2012 онд Сирид ор сураггүй алга болсон бөгөөд The Sunday Times, The Sun, The Sunday Telegraph зэрэг сонинуудад сурвалжлагчаар болон дайны гэрэл зурагчин хийдэг байжээ.

Жон Кантли энэхүү бичлэгийн үеэр Персийн булангийн III дайн эхэлж магадгүйг анхааруулсан байна. Тэрээр “Исламын улс” бүлэглэлийн босогчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа, АНУ-ын цэрэг зэвсэгт хүчин тэр тусмаа дэлхий нийтийн цэрэг цагдаагийнхан нийлсэн ч тэднийг зогсоож чадахгүй гэж хэлжээ. Мөн Кантли “Исламийн улс” бүлэглэлийн эсрэг тэмцэж буй барууны орнуудыг цохилт өгөхөөс татгалзахыг шаардсан байна.
Л.Номин
Сэтгэгдэл (1)