Тэр бол Төрболдын Бат-Оргил. Гэхдээ түүнийг Төрийн соёрхолт, АЖ Н.Сувдын ууган хүү Т.Бат-Оргил гэдгээр хүмүүс илүүтэй таних билээ. Нийгмийн бараан саарал асуудлуудын талаар тод дуугарах болсон тэрбээр цахим сүлжээний идэвхитэй хэрэглэгч. Олон компани, байгууллагад зөвлөхөөр ажиллахын хажуугаар нийгмийн чанартай нийтлэлүүдээрээ цахим ертөнцөд олны анхаарал татаад буй.

Тэгвэл Т.Бат-Оргил өчигдөр нэгэн зүйлийг цахим хуудсаараа дамжуулан чухалчлан өгүүлсэн байна. Тэрбээр “СУИС нь энэ улсыг соён гэгээрүүлэх өндөр урлагийн хүмүүсийг бэлдэх ёстой байтал дандаа нийтийн дуучид, алиалагчдыг төгсгөдөг харанхуй нүх болов” хэмээжээ. Чухам яг юунаас болж ингэж их бухимдсан нь тодорхой биш байгаа ч нийгмийн сайн сайхны төлөө явж байгаа хүн бүү хэл жирийн иргэд хүртэл ихэд бухимдалтай хандаж байгаа асуудлууд бол бий л дээ.

Юу гэхээр дуучин, жүжигчин хүн ямар байх ёстой, ямар үүрэг хариуцлага үүрэх ёстой гэдгийг ухамсарлаж, түүнийгээ ойлгоогүй нэг л их олон СТА гэх том цол гуншинтай хүмүүс гудамжаар нэг байна. Дээрээс нь олны танил гэх энэ үг олон нийтэд сайн сайхан зүйлд уриалан сурталчилж, үлгэрлэх ёстой. Гэтэл манайд бол олны танил од гэх нэрээ ч ойлгоогүйн дээрээс хийж байгаа уран бүтээлээ ч ойлгоогүй толгой эргэм их уран бүтээлчид байх. Тийм байхаар учир мэдэх хүмүүс бухимдахгүй гээд ч яах билээ.
М.Сонор
Сэтгэгдэл (9)