Та визгүй зорч!

Манай улсын иргэд хойд хөрш рүү визгүй зорчиж эхлэх нь ээ. Өнгөрсөн сард Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хамтран хоёр улсын иргэд харилцан зорчих нөхцлийн тухай гэрээ байгуулсан.

Тэгвэл энэхүү хэлэлцээр ёсоор ирэх 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн бүх төрлийн паспорттай хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор харилцан визгүй зорчих боломжтой болж байна.

Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр эрхлэх, арилжаа хийх бол зохих виз авах аж.

П.Урнаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025