Мисс Г.Хонгорзул дунд сургуулийн сурагч байхдаа ааваараа хөтлүүлэн миссийн тэмцээнд ирж оролцож байсан гэдэг. Тэгээд “Мисс Монголия” анхны олон улсын тэмцээний Монголын ялагч болж байсан билээ. Аав Ганбат нь ХОТШ банкинд удирдах алба хашиж байсан хөрөнгө мөнгөтэй эрхмүүдийн нэг гэдэг. Дунд сургуулиа дүүргэж их эмч болохоор урд хөршид суралцаж эхэлсэн Г.Хонгорзул одоо ч суралцсаар байгаа бөгөөд Далианы их сургуулиасаа дэвшин Шанхайд нарийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж байгаа юм билээ.
Сурч боловсрох гээд олон жил ганц бие явсан сайхан бүсгүй маань хүүхнүүдийн ангууч ганган Баяраа нэрээрээ хүрээндээ зартай залуугийн уурганд орж хөөрхөн хүүтэй болоод жил гаруй болж буй. Хаана ч явсан мисс эхнэрийнхээ зургийг баруун солгойгүй авч байдаг ганган Баяраа цагийн сайханд “Зоос” банкны Сөүл дэх төлөөлөгчөөр ажиллаж байсан бол өдгөө “Жи мобайл”-ын захирлаар ажилладаг карьерист, албан тушаалын одтой эрчүүдийн нэг.
Харин харахад энхрий ялдам, монголжин төрхтэй энэ бүсгүйд тайзан дээр ч, амьдрал дээр ч залуу хүний эрч, гал цог дутагдаад байна уу гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг юм. Ээж болсноосоо хойш улам л намба сууж алтан ээмэг, зүүлтийг баруун солгойгүй зүүх болж. Угийн намбалаг Г.Хонгорзулыг алтан ээмэг зүүлт нь бүр илүү намбатай харагдуулж дээрээс нь оворжуу харагдуулахгүй байна гэж үү.
М.Сонор
Сэтгэгдэл (5)