Зуу зуун сая ам.доллар таны гараар орсон уу?

Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн цахим хуудаснаа Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг авилга авсан гэх мэдээлэл цацагдсаныг бид хүргэсэн. Тэгвэл энэ талаар Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд “ФИФА 250 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг жил бүр Монголд хийдэг, энэ мөнгийг Б.Ганболд хувьдаа завшсан байж магадгүй” гэсэн юм.

Монголын хөлбөмбөгийн холбоонд хаяглагдсан төсөл хөтөлбөр, мөнгөн тусламж ер нь бол өч төчнөөнөөрөө ирдэг аж. Гэтэл өнгөрсөн хугацаанд энэ талаар  нэг ч удаа мэдээлж байгаагүй нь хамгийн хачирхалтай.

Тухайлбал, манай улсад ФИФА-гаас хэрэгжүүлж буй “Гоол” төслийн хүрээнд дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнтэй болгоход зориулагдсан хэдэн зуун сая ам.доллар хаачсан байж таарах вэ?

Мөн Ази, Герман, Солонгос, Японоос бэлэг дурсгал, тэтгэмж тасардаггүй бололтой. Тэр бүхнийг завшиж байсан гэх мэдээлэл гараад байгаа юм.

Тэгэхээр Б.Ганболд ерөнхийлөгчийг ФИФА илчилсэн бололтой. Хэрвээ ФИФА түүнийг илчлээгүй байсан бол хэдий хүртэл идэж уух байсан бол...

П.Урнаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Ganbold Ganbat 2 shaasan gej dotroo yaridag gesen
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025