“Марко Поло”-д монгол бүсгүй...

АНУ-ын  Weinstein, Netflix компаниуд хамтарч Италийн аялагч Марко Пологийн тухай олон ангит кино бүтээж байна. Жүжигчин Б.Амарсайхан Холливудад хөл тавьж хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байсан цаг саяхан. Тэгвэл Марко Пологийн тухай олон ангит киноны дуу орчуулгыг “Монгол өв сан”-гийн тэргүүн Даринчулууны Бямбахүү эхний 5 ангийг The Loop Squad групптэй хамтран ажиллаж, сүүлийн 5 ангийг Loopers Unlimited групптэй хамтран Монгол хэлээр Нью-Иорк хотын Harbor Pictures студи дээр амжилттай дуу оруулж дуусчээ.

“Монгол өв сан”-гийн тэргүүн Д.Бямбахүү кинонд дуу оруулах жүжигчдийг хариуцан ажилласан төдийгүй өөрөө бүх ангид дуу оруулсан байна. Холливудын түүхэн кинонд дуу хоолойгоо үлдээх азтай завшаан Монгол улсын нэлээд хэдэн жүжигчинд  тохиосон юм.

Тэдний дундаас Л. Лхамсүрэнгийн хувьд хамгийн олон  ангид дуу оруулсан нь түүний мэдлэг чадвар хэр сайн гэдгийг илтгэж байгаа нь тодорхой. Мэдээж тэдний ажлын шаардлагыг бүрэн төгс хангасан болоод киноны ихэнх ангид  дуу оруулсан биз ээ. Түүний цаашдын урлагийн зам дардан байх болтугай. Монгол хүний авъяас билэг улам цацарч дэлхий дахиныг цуурайтуулах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Тус кинонд жүжигчин Л.Лхамсүрэн, А.Одбаяр, Ц.Энхбаатар, Д.Уранчимэг, дуурийн дуучин Амарбүрэн нар албан ёсоор гэрээ хийж ажиллажээ. Бусад жүжигчид өөрсдийн хүсэлтээр оролцжээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025