Хэний хүү “Тавантолгой”-г гэрэлтүүлдэг гээч...

Ёстой нэрэндээ таарсан “цэрэг” амьдрал Н.Батцэрэг гишүүнийх. Учир нь эднийх дөрвөн сайхан хүүтэй айл. Хувцас, гутлаа урж бөмбөг өшиглөдөг наснаас хэдийнэ давсан хөвгүүд одоо л нэг ээж аавынхаа магнайг тэнийлгэх цаг нь ирэв бололтой.

Хөвгүүдээ хувь заяанд нь даатгаж, зоргоор нь орхиод, охидоо боловсруулдаг зарчим мэдээж дөрвийн дөрвөн хүүтэй айлд үйлчлэхгүй. Тодорхой хэмжээний хөрөнгө зоорь, карьертай аав хүүхдүүддээ сайн боловсролыг чухалчилжээ. Эдний хүү Б.Төвшин 20 гаруйхан насандаа Шанхайн их сургуулийг дүүргээд ирсэн, хятад, англи хэлийг гаргууд эзэмшсэн гэнэ шүү. Хүүхдүүдийнхээ боловсролыг “чулуу” болгох нэр нөлөө бүхий эрхмүүдийн заншлаар Н.Батцэрэг хүүгээ “Тавантолгой”-д хөл тавихад дуртай байсан нь мэдээж. Бас ч болоогүй Цахилгаан станцынх нь өндөр албан тушаалд түүний хүү томилогдсон гэнэ шүү.

Энэнээс хойш Тавантолгой орчимд тог тасарвал Н.Батцэрэгийн хүүд хандах нь. Харин үргэлж гэрэлтэж байвал мань хүн ажилдаа эзэн болж байгаагийн шинж дээ.

Б.Ялгуун

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025