“100-н хувийг нөхрөөсөө л мэдэрдэг”

Түүнийг тайзан дээр ятгаа тоглож байх үед амьсгаа даран сонсохгүй байх аргагүй. Швейцарийн Палмеод уулын хонхорыг дүүргэм үзэгчдийн хязгаарыг тайзнаас харж чадамгүй халуун дулаан уур амьсгалд байх үед ч эх орныхоо тайзнаа гарахдаа ч Ч.Мөнх-Эрдэнэ догдлол дүүрэн сэтгэлээр ая дангаа тааруулдаг.

Түүний нөхөр Д.Ганпүрэв мөн хөгжимчин мэргэжилтэй. Тэр хоёр нийлээд тоглож гэмээнэ уул баясаж, ус цалгилгам тийм гэхийн аргагүй өвөрмөц мэдрэмж төрдөг талаар хүмүүс ам булаалдан ярих нь бий. Тэрсхэн хүү, охин хоёртой хосууд энгийн үед гэр бүлээрээ яваа нь энэ.

Сонирхуулахад, Ч.Мөнх-Эрдэнийн анхны ятгыг нөхөр нь бэлэглэж байж. Үерхээд жил болж байхдаа найз охиндоо барьсан Д.Ганпүрэвийн бэлэг тухайн үед маш ховор, 21-н утастай ятга байж. Мөнгө чанга байхад 250 мянган төгрөгөөр авч байсан гэхэд бас л өндөр ханш. “Бөртэ” хамтлагаар овоглодог Ч.Мөнх-Эрдэнэ 1996 оноос эхлэн язгуур урлагаар уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Дуучин С.Нарангийн дуулахыг сонсоод өөрийн эрхгүй амьсгаа дардаг Ч.Мөнх-Эрдэнэ хэзээ нэгэн цагт хамтран уран бүтээл хийхийг хүсэж байгаа гэсэн шүү. Үнэхээр Ч.Мөнх-Эрдэнийн ятгын аялгуу, С.Нарангийн хоолойтой хоршвол тун гайхалтай бүтээл төрөх нь дамжиггүй.

Б.Уян

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025