Улстөрийн ажил гэхээсээ илүүтэй “Twitter” болон “Facebook” хуудсаа хором мөч алдалгүй хөтлөхийг эрмэлздэг М.Зоригт гишүүн садар самуун зураг, үг үйлдлээрээ олны дургүйцлийг ихээхэн хүргээд байна.

Өнөөдөр өглөө гэхэд л эротик зураг фостолж цахим ертөнцийнхнийг өдөөгөөд авлаа. Урьд өмнө нь ч мөн эротик зураг хөрөг авахуулж, садар самууныг дэмжиж явсан эрхэм гишүүнд хийх ажил олдохгүй байгаа бололтой.

Уг нь түүнийг сонгосон ард иргэд ямар хууль санаачилж, биднийгээ гийгүүлэхийг харж суугаа нь лавтай. Гэтэл нөгөөх нь ажил хийхээсээ илүүтэй садар самуунд залуусыг уруу татаж юун хууль, юун эдийн засгийн хямрал манатай л сууж байдаг.
Төр түшиж байгаа хүн ёс зүйтэй байх учиртай. Энэтхэгийн нэгэн сайд ажлын байран дээрээ порно бичлэг үзсэнээсээ болон огцорч байсан. Гэтэл Монгол төрийн түшээ хүн ингээд л олон нийтийг садар самуунд уриалан суух гэж...
Энэ арай дэндэж байгаа хэрэг биш үү, эрхэм хүндэт М.Зоригт гишүүн ээ!!!


М.Сонор
Сэтгэгдэл (29)