Э.Цэрэнгийн тэмцэл шүүхэд хүрэв

Сүүлийн үед цахим ертөнцөд хамгийн их анхаарал татаж буй асуудлуудыг  “Tseren Tours” компанийн захирал Э.Цэрэн,  “M.A.D Mongolia” компанийн гүйцэтгэх захиарал Ц.Уянга нарын тэмцэл тэргүүлж байна. Тэдний хэрүүлийн алим хуваалцах болсон шалтгаан нь  Бүргэдчин охины тухай баримтат киноны гэрээтэй холбоотой.  Эцэс сүүлдээ  бие бие рүүгээ хувийн шинж чанартайгаар дайрч  луйвардсан, залилсан гэх баримтуудаа дэлгэснээр тэдний хэрүүл шүүхээр  шийдэгдэх дээрээ тулаад байгаа бололтой.

Өнөөдөр “M.A.D Mongolia” компанийн гүйцэтгэх захиарал Ц.Уянга өөрийн цахим хуудсаараа дамжуулан албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр “Мэдэгдэл!!! 6 хоногийн турш тасралтгүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 16 төрлийн гэмт хэрэгт үндэслэлгүй гүтгэн, нэр төрийг минь эрээ цээргүй гутаан, гэр бүлийг минь доромжилж, бусдаар заналхийлэхэд турхирч, компанийн маань бизнесийн нэр хүндэд санаатайгаар халдаж, энэ бүхнээ 500-гаас дээш хүнд түгээн тараасан Цэрэнгийн ёс зүйгүй, ичгүүргүй үйлдэл хүн ёсны хэм хэмжээнээс хэтрэн, хүний эрхийг зөрчих хязгаараас давсан тул түүний эсрэг хуулийн байгууллагад зохих журмын дагуу гомдол гаргав. Цагдаагийн ажиллагаа тунгалаг бөгөөд шудрага байг!” хэмээн мэдэгдсэн байна.

П.Урнаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • zochin
    ene har abgai ih zabtai hudlaa gujirdeed suuj baidag gar uu ugui yu
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • zochin
    ene urchiger har tsaraitai avgai jaahan medrel muutai ym bish uu
    2014 оны 10 сарын 16 | Хариулах
  • zochin
    Ene urchiger har tsaraitai avgai jaahan medrel muutai ym bish uu
    2014 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Zavtai l garuud bna daa hereldeed suuj bdag
    2014 оны 10 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025