Ялагдашгүй ...

О.Батцэнгэл хатагтайг ганцхан үгээр тодорхойл гэвэл магадгүй хамгийн зохимжтой нь энэ үг бололтой. Ааштай, амтай, авьяастайгаараа алдартай И.Нямгаваа найруулагчийн анхны гэх бүх тодотгол энэ бүсгүйтэй холбоотой. Хоёр хөөрхөн охин төрүүлж, Дархан хотоос эхэлсэн тэдний амьдрал салаа замын эрхээр Америк, Монголд өрнөх ёстой байж.

О.Батцэнгэлийг цагаан морьтой ханхүү гэмээр цэл залуухан 25 настай залуу дагуулан ирж эх орондоо үлгэрийн мэт хурим хийхэд олон хүний нүд орой дээрээ гарах дөхсөн. Эмэгтэй хүн ийм л иртэй, мохошгүй. Гэрлийн техникч мэргэжилтэй Жон Грэй хэмээх залуу О.Батцэнгэлийг ёстой хөл газар хүргэхгүй халамжилдаг гэлтэй. Угаас эрэгтэй хүний хэр сайн нөхөр болохыг шинжихийн тулд дагуулж яваа бүсгүйнх нь нүдийг хардаг гэлцдэг. О.Батцэнгэлийн нүд цагийн саалтанд огтхон ч гал, цогоо гээгээгүй байна шүү.

Б.Уян

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025