Манай сэтгүүлч түүнийг “Цахилж яваа гөрөөс”-тэй зүйрлээд бүдрэх чулуу болгоны дээгүүр дүүлэн дүүлэн хөл дээрээ бат зогссон дайчин бүсгүй хэмээн бичиж байсан юм. Тэр бол дуучин Г.Эрдэнэтунгалаг. Түүнийг нийтийн дууны урлагт орон зайгаа тодорхойлж, нийгмийн түвшинд од болж чадсан авьяаслаг дуучин гэж хэлэхэд яг болох билээ.

Тэгвэл дуучин бүсгүй жүжигчин болжээ. Тэрбээр “Тэгт тойрог” студийн бүтээл болох “Боржигон” олон ангит кинонд Хонгороо гэх бүсгүйн дүрийг бүтээсэн аж.
Нэг өдөр, нэг амаржих газарт төрсөн дөрвөн хүүхдийн хөгжилтэй адал явдлыг харуулсан 50 ангит уг кинонд ганган хээнцэр, брэнд хэрэглэдэг бүсгүйн дүрд тоглосон гэх. Харин тэр дүр бүтээсэн талаараа "Яг үнэнийг хэлэхэд амьдрал дээр би брэнд хөөгөөд байдаггүй. Тийм болохоор энэхүү дүр бүтээхэд бэрхшээлтэй байлаа. Бас кинонд тоглоно гэдэг дуулахаас хэцүү юм байна” хэмээн ярьсан байна.
П.Урнаа
Сэтгэгдэл (2)