Хамгийн олон эхнэртэй эрчүүдийг тэргүүлж, алдарт аавын одон авах болзолыг зуун хувь биелүүлсэн бөх бол дархан аварга А.Сүхбат. Бөхчүүд бүү хэл мисс хүүхнүүдийн эрлэг Ц.Мянганбаяртай эн зэрэгцэж ирсэн тэрбээр цахим хуудсаараа дамжуулан залуу эхнэрээ ёстой нэг рекламдах шиг болдог.

Ямартаа л аваргын сурталчилгаа бүр хэтрээд отгон хатан Н.Гарамхандыг нь том охин нь гэж андуурч, эндүүрсэн хүмүүс цөөнгүй байх болж. Дархан аварга А.Сүхбат том хүү С.Хангай болон отгон хатан Н.Гарамханд нартайгаа хамт авахуулсан зургаа цахимдаа байршуулснаас болж энэ хэрэг үүссэн юм байх.

Том хүү С.Хангай нь ааваасаа дутахааргүй царай зүс, бие хаа сайтай залуу бий. Өдгөө их сургуулиа төгсөх гэж байгаа. Харин түүний отгон эхнэр Н.Гарамханд нь их сургуулиа төгсөөд жил болсон. Тэгэхээр отгон эхнэр, том хүү хоёр нь нас ойролцоо. Үүнийг нь ойлгож, харсан цахимын найзууд нь “Дархан аварга том хүү, том охин хоёртойгоо явж байх шив” хэмээн хошигносон байна. Том хүүтэйгээ чацуу шахуу залуухан бүсгүйг эхнэрээ болгож авсан дархан аварга ч энэ маягаар бол чамгүй дарамттай явдаг бололтой шүү...

М.Сонор
Сэтгэгдэл (2)