Х.Тэмүүжин сайдтай нэр холбогдож, эцэст нь хар тамхи хэрэглэсэн хэрэгтэн болж 1.6 жилийн ял аваад буй Г.Сарангэрэлийн хэрэг дуусаагүй л байна Өмгөөлөгч нь түүнийг гурван сартай бие давхар гэдгийг зарлаад авсан.

Тэгвэл өчигдөр мөн л түүний өмгөөлөгч Б.Батбаяр Г.Сарангэрэлд холбогдох хэрэг зохиомол байсан гэх гомдлыг ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтэст гаргаад байгаа аж. Тэрбээр тус хэргийг мөрдөж байсан эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалан, Б.Хурц нарыг шалгуулах хүсэлт өгчээ.
Тус гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгаланг шалгаж эхлээд байгаа гэнэ.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна