Эхийгээ хөнөөгөөд хүчиндсэн зандан залууд ял оноолоо

Америкт нэгэн дуулиант хэргийг шүүн тасаллаа. Корпус-Сити хотын Нуэсэс дүүргийн нэгэн залуу төрсөн эхийгээ хөнөөгөөд хүчиндсэн жигшүүрт хэрэг гарсан юм. Прокуророос хэрэгтэнд 60 жилийн ял төлөвлөсөн ч тангарагтны шүүхийнхэн бүх насаар нь хорих ял оноосон байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд гэмт этгээд Кевин Дэвис эхийгээ приставканы утсаар боож унагаад, тархи руу нь 20 гаруй удаа алхаар цохьж хөнөөснийхөө дараагаар цогцсыг хүчиндсэн ажээ.

“Би цогцсыг нь хүчиндсэн. Тэгээд зандан байхаа больсон” гэж гэмт этгээд шүүхийн танхимд инээмсэглэн өгүүлсэн байна. Гэмт этгээд эхийгээ хөнөөчихөөд маргааш нь өөрөө 911 рүү залгаж, гэмт хэрэг үйлдснээ дуулгасан гэнэ.

Кевин Дэвис өмнө нь эх рүүгээ заналхийлсэн зурвас илгээж байсныг эгч нь нотолсон байна. “Та нарыг би нулимна. Өөрийгөө ч гэсэн би зүгээр л нулимж орхино. Амьдрах ч хүсэл алга. Та нар бүгдээрээ үхээсэй” гэж Кевин эх рүүгээ зурвас илгээж байж.

Шүүхийн танхимд эгч нь Кевинд хандан үг хэлэхдээ “Чи нөмөр нөөлөг, хайр халамж чинь болсон ганц хүнээ хөнөөсөн. Одоо чамд хэн ч байхгүй” гэж хэлсэн байна.

Хохирогч эмэгтэйн эцэг шүүх хурал дээр нулимсаа барьж дийлэхгүй байжээ. Мөн тэрбээр дахиад зээ хүүтэйгээ энэ насандаа нэг ч удаа уулзахгүй байхыг хүсч буйгаа мэдэгдсэн аж. Харин гэмт этгээд шүүх хуралдааны үеэр инээмсэглэн ихэмсэг суусаар заалнаас гарч оджээ.

Эмч нар Кевин Дэвисийг сэтгэцийн өөрчлөлттэй байж магадгүй хэмээн шинжилж үзсэн ч сэтгэцийн хувьд эрүүл гэсэн дүгнэлтэд хүрсэн юм байна.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025