Бооёо Ц.Алдармаагийн шүүх хуралд ирлээ

“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд  өнөөдөр 08.30 цагаас эхлэх ёстой байсан. Гэвч Д.Оюунтуулын өмгөөлөгч хөдөө орон нутагт ажилтай явж байгаа учраас өнөөдрийн шүүх хурал энэ сарын 16-ны өдрийг хүртэл хойшлогдлоо. Шүүх хуралд “Шинэ үе” продакшны жүжигчид болон тус хамтлагийн ахлагч Бооёо нар ирсэн байв. Уг хэргийн гол гэрч нь хамтлагийн ахлагч Бооёо гэх мэдээлэл бий.

Ц.Алдармаа анхны мэдүүлэгтээ “Эхлээд над руу Туул эгч буцалсан ус цацсан. Тэр үед Бооёо ах харж байсан” гэж хэлсэн ч Бооёо “Би юу ч хараагүй унтаж байсан” гэж мэлзэж буй. Ямартай ч тухайн үед өрөөнд Ц.Алдармаа, Ц.Оюунтуул хоёр л  байсан гэх асуудал эргэлзээтэй байгаа юм. Гэвч үүнийг Бооёо эсэргүүцэж байгаа бол  Ц.Алдармаа түүнийг  байсан гэж хэлсээр байгаа. Чухам хэн нь үнэн хэлж буйг хууль шүүхийн байгууллага дэнслэх биз ээ.

М.Сонор

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025