
13 настай охин Алиса Карсоныг NASA-гийн удирдлага ирээдүйд Марс гариг руу илгээхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ. Алиса Карсоны гол мөрөөдөл нь Марс гариг руу аялах бөгөөд үүний тулд хэрэгцээтэй бүх бэлтгэлийг маш сайн хангаж буй юм байна.
Алиса турк, испани, хятад, франц хэлийг чөлөөтэй эзэмшсэн, гариг хооронд аялахад шаардагдах бусад бүх бэлтгэлийг насандаа баймгүйгээр сайн хангаад байгаа гэнэ. NASA-гийн удирдлага ч охины хүсэл, мэдлэгийг үнэлж гурван ч бааздаа орохыг зөвшөөрч, бэлтгэл хийлгэж эхэлсэн байна.

Алиса Карсон “Би амьдралынхаа ойрын 20 жилийг ягштал нь төлөвлөчихсөн байгаа. Түүнд Марс руу аялах нь хамгийн чухал зорилго юм” гэж мэдэгджээ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (3)