Нобелийн энх тайвны шагналтныг тодрууллаа. Энэ удаагийн хүндтэй шагналыг Пакистаны өсвөр насны охин Малала Юсуфзай хүртсэн байна. Малала охин охидын сурах эрхийн төлөө зоригтой мэдэгдлүүдийг хийн тэмцэж ирсэн нь түүнийг энэхүү шагналын эзэн болгосон байна. Талибанчууд эмэгтэйчүүдийн сурах эрхийг хүчтэй эсэргүүцдэг төдийгүй Малала охиныг сургуулийнхаа автобусанд явж байхад толгойд нь буудсан ч охин азаар амьд үлджээ.

Нобелийн энх тайвны шагнал дэлхийд хамгийн нэр хүндтэйд тооцогддог бөгөөд энэ шагналыг дэлхийн энхийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулсан хүмүүст олгодог юм. 2014 оны Нобелийн энх тайвны шагналын эзнээр тодорсон бас нэг хүн бол Энэтхэгийн Каилаш Сатяарти юм. Тэрбээр мөн л хүүхдийн эрхийн төлөө тэмцлийг зоригтойгоор илэрхийлж чадсан хүн юм.
Л.Номин
Сэтгэгдэл байхгүй байна