
Хувь уран бүтээлчээс гадна нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд харамгүй гар сунгадаг хүн бол дуучин Д.Оюунтүлхүүр юм. 200 гаруй хандивын тоглолт хийсэн гэгддэг тэрбээр эх орондоо суурин амьдрах болсноос хойш анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаагаа дуулгалаа. “Амьд” гэх тодотголтой тоглолтоо ирэх сарын 1, 2-нд СТӨ-нд хийх аж.
“Энэрэл хайр”, “Нүдээ аниад бодоорой”, “Зүрхэнд туссан гэгээ” зэрэг шинэ дуунуудаа клипжүүлээд тун ч завгүй яваа сурагтай байсан тэр ийн гарч ирлээ.
П.Урнаа
Сэтгэгдэл (2)