Бооёо мэлзэж, Ц.Алдармаа ял сонсох нь ээ

 

Урлагийн ертөнц хатуу ч гэлээ урд хожид гарч байгаагүй нэг хэрэг гарсан нь бие биенээ халуун усаар шалзалсан бүсгүйчүүдийн дуэль байв. Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын маргаан шүүх, цагдаадаа тулаад буй. Ц.Алдармаа ял авч, торны цаана суух дээрээ тулчихаад байгаа эгзэгтэй үе билээ. Түүнийг эрүүгийн хуулийн  99-р зүйлийн 1-ээр “бусдад санаатайгаар хөнгөн гэмтэл” учруулсан хэргээр шалгаж байв. Гэвч  прокурорын шатнаас нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Эрүүгийн хуулийн 96-р зүйлийн 2-1, 2-6-гаар хэрэг үүсгэж шүүх рүү шилжүүлсэн аж. Энэ  зүйл анги нь бусдад санаатайгаар хүнд гэмтэл учруулах, танхайн сэдэлт, онц харгис хэрцгий аргаар гэдэг үндэслэл юм.

 Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол Ц.Алдармаа 7-12 жил шоронд сууна гэсэн үг. Ц.Алдармаа анхны мэдүүлэгтээ “Эхлээд над руу Туул эгч буцалсан ус цацсан. Тэр үед Бооёо ах харж байсан” гэж хэлсэн ч Бооёо “Би юу ч хараагүй унтаж байсан” гэж мэлзэн өөрийгөө хэргээс сугалжээ. Өрөөнд зөвхөн Ц.Алдармаа, Ц.Оюунтуул нар байсан гэж ойлгож байсан урт хугацааны таамаг эндүүрэл аж.

Бооёо чухам яагаад тэдний өрөөнд унтаж байв, хамт уусан уу гэсэн асуулт эндээс гарах юм. Эсвэл бүсгүй айхдаа аавынхаа толгойг маажна гэгчээр түүн рүү “бухаж” аврал эрэв үү. Ямартай ч өөрөө асуудлаас сугарч гаран нэгэн цагт мөр зэрэгцэн ажиллаж байсан бүсгүйгээ шорон руу илгээхгүй байлгүй гэж олон нийт анхааралтай харж байна. Хуулийн өмнө хэн ч гэсэн үүрэг, хариуцлагаа хүлээнэ, хэрэг хийсэн бол шийтгэлээ авах ёстой. Хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ.

Д.Сэргэлэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • kkkkkk
    hen tvrvvlj tsatssan buruutan shv dee medeej yu bolloo gj haluun us tsatsuulchd zvgeer bh ym 2 uulang n shvvh heregtei ih bag hamaagvi
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025