14 настайдаа загварын ертөнцөд хөл тавьснаасаа хойш өдийг хүртэл үнэнчээр хүчин зүтгэж яваа топ модель Э.Сэлэнгэ "Nine dots" гэх загварын агентлагийнхаа үүдийг нээгээд удаагүй байгаа билээ. Олон жил загварын тайзнаа алхсан тэрбээр бусад моделиудтай харьцуулбал нэрээ цэвэрхэн авч явдагаараа ялгаатай гэхэд бараг болох байх.

Ер нь бол түүнийг хувь хүн болон хувийн амьдрал тал дээр онц дүн авсан гэж болно. Топ модель өргөмжлөлтэй л бол баян чинээлэг эрчүүдийн өврийг дулаацуулж үнэтэй машин, брэндийн хувцасны өлгүүр болж байх ёстой гэх ойлголт загварын сайхан хүүхнүүдийн дунд уламжлал маягийн юм болчихсон.

Гэтэл Э.Сэлэнгэ энэ ойлголтыг үгүйсгэж үе тэнгийнхээ энгийн нэгэн залууг ханиараа сонгож,бие давхар болсон байна.
Хар багын найзууд байсан тэд он цагийн эрхэнд бие биендээ дасаж дурлалт хосууд болсон бол удахгүй эцэг эх болох нь ээ. Э.Сэлэнгэд тоогдсон энэ залууг Б.Одбаяр гэдэг бөгөөд гадаадад боловсрол эзэмшсэн нэгэн.
Мэдлэг боловсрол, өөрийн хүч чадлаараа орчин үеийн шилдэг залуучуудыг тэргүүлдэг тэрбээр хайрт бүсгүйдээ агентлагаа нээхэд нь хамгийн их дэм болсон нэгэн гэсэн шүү. Тэдний олон жилийн үерхэл нөхөрлөл хайр сэтгэл болон хувирч ийн хамтын амьдралаа эхлүүлэхэд хүрээд байна.

Анх топ Э.Сэлэнгийн төрсөн өдрөөр “Киви” хамтлагаар дамжуулан мэндчилгээ болон цэцгийн баглаа өгч өвдөг сөгдөн гэрлэх санал тавьж байсан бол хэдхэн сарын өмнө хайрын хот Парист сүйн бөгжөө өгсөн билээ. Бие давхар болсноо ихэд нууцалж байсан том модель маань манай зурагчны дуранд ийн өртсөн юм. Ингээд дурлалт хосдоо аз жаргал хүсье.



М.Сонор
Сэтгэгдэл (8)