Хойд Солонгосын Удирдагч Ким Чен Уны эрүүл мэндийн байдалтай холбоотой янз бүрийн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Түүнийг тулай, чихрийн шижингээр өвчилсөн гээд байгаа ч үнэн эсэх нь батлагдаагүй.
Ямартай ч Ким Чен Ун олон нийтийн өмнө гарч ирэхгүй байгаа нь түүний өвчинтэй холбоотой гэгдэх. Тэгвэл хамгийн сүүлд “CNN” агентлагийн мэдээлж буйгаар Ким Чен Уны төрсөн дүү Ким Ёо Жон гэгч эмэгтэй ахынхаа суудалд сууж болзошгүй байгаа аж. Залуу удирдагчийн бие тэнхрэх хүртэл улс орныг түр удирдагчаар түүнийг томилж магадгүй гэсэн таамаг үүсээд байгаа юм байна.
Одоогийн байдлаар энэхүү мэдээлэл албан ёсоор батлагдаагүй ч, Ким Ёо Жон намын үйл ажиллагаанд оролцож, олон нийтийн өмнө харагдах болсноор нийтийн дунд ийм хардлага төрүүлэх болжээ.
Тэрбээр 1988 онд төрсөн бөгөөд Швейцарь дахь хувийн их сургуульд боловсрол эзэмшсэн гэсэн мэдээллээс өөр түүний тухай тодорхой зүйл байхгүй аж.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна