Хэрвээ тэр фото мисс ч билүү биш байсан бол хэний ч нүдэнд өртөхгүй, тааран шуудай углаад тал биеэ хаагаад явж байсан ч тоож харахгүй байлаа. “Камертон” хамтлагийн “Гар утас” дууны клипээр олонд танигдаж “Номин талст”-ын Дээгийгийн дуун дээр нүцгэн биеэ гайхуулж асан фото мисс М.Мөнхжаргал “Сити” дээд сургуулиар овоглох болсон.
УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлцэрэнгийн хүү, өөрөөсөө хэдэн насаар ах хуульч залууг амьдралынхаа ханиар сонгон хоёр дахь хүүхдээ тэвэрсэн бүсгүй олны танил бүсгүйчүүд дундаас хамгийн их төрөл арилжсан нэгэн. Резин шиг нэг таргалж нэг турж нүдэн баримжаа алдуулдаг бол энэ удаад этгээд хувцаслалтаараа олны анхаарлыг татав. Уг нь түүний удирдан залж байгаа “Сити” дээд сургууль нь Монголын хувцас загварын чиг хандлагыг тодорхойлж байгаа уран бүтээлчдийг бэлтгэдэг. Тэр чиглэлээрээ байнга л шоу тэмцээн зохион байгуулдаг гэдгийг мэдэх хүмүүс цөөнгүй дээ.

Гэтэл “загасчны морь усгүй гэдэг шиг” тэр хаанаасаа ийм гутал олж өмсөөд дотуур нь ийм зохимжгүй оймс углачихдаг байнаа. Эгээтэй л жар, далаад оны ажаа нарын гутал шиг харагдах ч шиг. Их л яарч сандраад тааралдсанаа углаад гарсан ч юм уу, бүү мэд. Уг нь загварын салбартай шууд холбогдож ирсэн, тэрнийхээ дагуу бүхэл бүтэн сургуулийг удирдалцаж яваа бүсгүйн мэдрэмж өөр баймаар л юм.



Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (71)