Хоёр давхар байшингаа iPhone-оор солино

Америкийн Детройт хотын үл хөдлөх хөрөнгийн зар нийтэлдэг цахим хуудаст жигтэй нэгэн зар тавигджээ. “Хоёр давхар байшинг шинэ iPhone-оор солино” гэсэн тус зарын дагуу судалж үзтэл үнэхээр нэгэн эр 41 мянган ам.доллараар дөрвөн жил орчмын өмнө авсан байшингаа шинэ iPhone-оор солихоор сэтгэл шулуудчихсан байж.

Унтлагын гурван өрөөтэй энэ байшинг худалдаж авахдаа бусдад түрээслүүлж, аажимдаа ашиг олно гэж тооцсон байж. Гэвч тус хотод эдийн засгийн хямрал нүүрлэж, байшин түрээслэх хүн илт цөөрсөн тул аргаа барсан эр 5000 ам.доллараар зарахаар эхлээд зар тавьжээ. Дараа нь бүр үнийг нь 3000 ам.доллар болгон буулгасан ч худалдан авах хүн олдоогүй гэнэ. Байшингийн эзэн өөрөө Австрид амьдардаг бөгөөд Детройт дахь энэ байшинг хурдхан зарахын түүс болж буй ажээ.

Байшинг зарах зуучлагч “Энэ зар үнэн. Манай үйлчлүүлэгч хилийн чанадад амьдардаг. Тэгээд надад энэ ажлыг даалгасан юм. Тэр байшингаа IPhone 6 юмуу 32 gb-ийн багтаамжтай iPad-аар солихыг хүсч байгаа” гэж ярьсан байна.

Дөрвөн жилийн өмнө түүнд 41 мянгаар зарсан өмнөх эзэн нь үнэндээ тэрхүү байшинг ердөө 10500 ам.доллараар авсныг хожим мэдсэн ажээ. Ийнхүү 41 мянган ам.долларын байшинг ганц iPhone-оор тулах зар олны анхаарлыг эрхгүй татаад байна.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025