Мэс заслын ширээнээс мэндэлсэн оддын тэргүүн эгнээнд явдаг МУГЖ Ж.Алтанцэцэг ёстой л эд эрхтнээрээ зоргоороо тоглох дуртай нэгэн юм. Байж байгаад л нэг зүйлээ өөрчилсөөр жилээс жилд танигдахаа болих янзтай.

Гурав дахь хүүхдээ Солонгост өлгийдөж авсны сацуу гоо сайхны мэс засалд ороод амжсан тэрбээр амаржсанаасаа хойш олны өмнө гарч ирэхгүй багагүй хугацааг өнгөрөөсөн. Харин саяхан нэгэн үйл ажиллагаанд ирэхэд нь дуучин Ж.Алтанцэцэгийг хүмүүс танихгүй алмайрсан гэж болно. Эрхэм дуучны өөрчлөлтийг харсан бусад дуучин бүсгүйчүүд өнгө зүс нэмснийг нь гайхан шагширч байсан шүү.

Өдгөө 40 гарсан дуучин Ж.Алтанцэцэг хатагтай нүүрэндээ ширхэг ч үрчлээгүй явна. Тэрбээр дурлалын эрхтэн хамраа хамгийн их янзлуулснаас гадна шанаагаа хасуулж, арьсаа татуулсан гээд гавьяатын гайхамшигтай өөрчлөлтийг та харж байна. Цаашдаа гавьяат маань эд эрхтэнээрээ ингэж их тоглоод байх юм бол үнэнч фэнүүд нь танихаа байх вий дээ.

М.Сонор
Сэтгэгдэл (6)