Чармай нүцгэн зургуудаа хакердуулсан Женнифер Лоуренс

“Оскар”-ын шагналт 24 настай жүжигчин бүсгүй Женнифер Лоуренсийн нүцгэн зургуудыг хакердаж, интернэтээр цацсан хэрэг гарсан. Тус явдалд Женнифер Лоуренс ихэд эгдүүцсэнээ Vanity Fair-т өгсөн ярилцлагадаа илэрхийлээд, тодорхой тайлбар хийсэн байна.

“Энэ бол дуулиан биш ээ. Энэ бол гэмт хэрэг. Энэ бол бэлгийн хүчирхийлэл. Бид хуулийг өөрчилж, гэмтнүүдийг гэсгээж чаддаг болох ёстой. Бид л энэ хуулийг өөрчлөх ёстой” гэж Женнифер Лоуренс өгүүлжээ. Мөн тэрбээр чармай нүцгэн зургууд нь интернэтээр цацагдсаны дараагаар их балмагдаж, айснаа илэн далангүй хэлсэн байна.

“Тэр зургууд нийтлэгдсэний дараагаар би олон түмнээс уучлалт гуйсан үг бичих гэж үзсэн. Гэвч би уучлалт гуйгаад байх зүйл хийгээгүй гэдгээ ойлгосон. Би дөрвөн жилийн турш хайртай залуутайгаа гайхалтай, эрүүл саруул, хайраар дүүрэн харилцаатай байсан. Гэвч бид ихэнхдээ хол байдаг байлаа. Хос хоёр хол байгаа тохиолдолд хоёр л зам өмнө гарч ирдэг. Нэг нь, чиний залуу порно үзэх, нөгөө нь чиний зургийг харах” гэж Лоуренс тайлбарлажээ.

Лоуренс сэтгэлтэй залуудаа тэдгээр нүцгэн зургаа илгээхийн тулд авч байснаа ийн илэрхийлсэн байна.

Хакерууд зөвхөн Лоуренсийн нүцгэн зургуудыг хакердаад зогсохгүй Кирстен Данст, Анна Кендрик, Мина Сувари, Келли Гарнер, Ким Кардашьян гэх мэт олны танил бүсгүйчүүдийн зургийг ч интернэтээр цацсан юм. Одоо ч хакерууд нүцгэн зургуудыг ээлж дараалан шинээр цацсаар байна.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025