“Женко”-гийн дүрэмгүй тоглолт

Дахиад сайдын сандал дээр суухаар горилж байна гэгдээд байсан Женко Х.Баттулгыг МоАХ-ны даргаас буух ёстой гэсэн асуудал яригдаж байна. Тус холбоог үүсгэн байгуулагч анхдагчдын нэг Ж.Равдандорж хэвлэлд ярихдаа МоАХ-ны даргын сонгууль 2006 оноос хойш 8 жилийн хугацаанд нэг ч удаа явагдаагүй гэдгийг сануулан хэлсэн байна. Тэрбээр “ МоАХ-ны бодлого алдагджээ. 3-р Их хурал гэж шоу хийсэн. Церемони маягийн сүртэй ёслолын ажиллагаатай хурал болсон. Яг ажил хэрэг ч хурал хийгдээгүй. МоАХ-ны дарга хууль ёсны дарга мөн үү асуудал ингэж тавигдана. МоАХ-ны дүрмэнд “МоАХ-ны даргыг 4 жилийн хугацаатай сонгодог. Нэг удаа улиран сонгогдож болно.“ заасан байдаг. Мөн дүрмээрээ МоАХ-ны чуулганыг 3 жилд нэг удаа зарлан хуралдуулах ёстой” ч МоАХ нь  дүрэмгүй тоглодог нөхдүүдийн талбар болсныг ийнхүү эхнээсээ хэлж ярьж байна.

Тэгэхээр УИХ-ын Х.Баттулга ийнхүү нам дотроо асуудалд ороод зогсохгүй фракци дотроо ч суудал нь ганхаад байна.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025