Азийн наадмын аваргууд 20 сая төгрөг хүртэнэ

Монгол Улсын баг тамирчид түүхэндээ анх удаагаа Азийн наадмаас 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, медалийнхаа тоогоор 16-д жагссан билээ. Хэдийгээр жүдо бөхчүүд Азийн наадмыг тун амжилттай эхлүүлж, гурван алтан медаль хүртэж /Н.Түвшинбаяр, Д.Төмөрхүлэг, Г.Уранцэцэг/ бид эхний хэдэн өдөр Хятад, Өмнө Солонгос, Японы дараагаар дөрөвдүгээр байрт бичигдэж явсан ч аажимдаа байраа алдаж хойшилсон. Гэхдээ Азийн наадмаар манай баг тамирчид чадал чансааны хувьд үнэхээр ахиж, ямар ч төрөлд өрсөлдөж чадахаар, медальд зүтгэхээр болсноо харуулж чадлаа.

Жүдочид багаараа хүрэл медалийн төлөө барилдахын өмнөхөн Өмнөд Солонгосын нэгэн тамирчин манай багийнхны хоолонд эмэгтэй хүний хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл хийж илт доромжилсон үйлдэл гаргасан. Үүний дараагаар буудлагын төрөлд өрсөлдсөн Ч.Нарантуяа жүдо бөхчүүдийнхээ доромжлолыг хариуг авах гэж шүдээ зуун ширүүхэн буудснаар Азийн наадмын аваргын алдрыг хүртэж чадсан.

Харин Азийн наадмын сүүлчийн өдрүүдэд боксын баг тамирчид хэд хэдэн медаль авчрах найдлага төрүүлж байлаа. Гэвч Н.Төгсцогтыг илт луйвардаж, зарим тамирчдын хөмсөг задарсны улмаас медаль авах сайхан боломжуудаа алдсан. Тэгвэл сүүлчийн өдөр рингэнд алтан медалийн төлөө гарсан Д.Отгондалай боксын багийнхныхаа сэтгэлийг сэргээн, анх удаагаа Азийн наадмын аварга ширэн бээлийтэн болсон. Ийнхүү Н.Түвшинбаяр, Д.Төмөрхүлэг, Г.Уранцэцэг, Ч.Нарантуяа, Д.Отгондалай нарын Азийн аваргууд төрсөн. Тэд Засгийн газрын 326 дугаар тогтоол болох “Олимлийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчныг шагнаж урамшуулах журам” -ын дагуу шагналаа хүртэх учиртай. Тус журамд Азийн наадамд түрүүлбэл 20 сая төгрөг, мөнгөн медаль хүртвэл 10 сая төгрөг, хүрэл медаль хүрвэл 7 сая төгрөгийн урамшуулал олгоно гэж заажээ.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • zochin
    Manai soyol sport aylal juulchlaliin yam sain ajillaj baigaa l da thde heden ner durdsan sportod amjilt gargasan tamirchdad l hurungu oruulalt, undur shagnal amladag murtluu busad sportiig yagaad demjihgui baina ve? Mongoliinhoo neriig olon orond deeguur manduulan yavj bgaa Moto sportiin tamirchdiig yagaad turuus demjdeggui yum be? Huch hulsuu shavhan bj uuriin hucheer amjilt gargaad irsen hoino l baahan setguulchid irj sain oroltsoniig n gaihna, yariltslaga avna, zurag darna tgd boldog bizde. Hedhen sportiin turluur delhiid tanigdah gj uzeh bish odoo amjilttai yavaa buh sportiin turuld huch soridog tamirchdaa demjij ehelmeer yum!!!
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • djkhga
    ta arai bukh, boksiig ingej helj bolohgui ee. Yamar ih hudulmur, huls, huch garj baij medal avdagiig ta medehgui bololtoi.
    2014 оны 10 сарын 07
  • Зочин
    zurgiin avtor tavimaar bn
    2014 оны 10 сарын 07 | Хариулах
  • ккк
    Бөх, бокс мэтийн шал дэмий спортод өч төчнөөнөөр нь мөнгө өгдөг атлаа оюуны спортод яагаад хөрөнгө өгөхгүй байна. Монголын ирээдүйг хар бяраар удирдах гээд байгаа юм уу?
    2014 оны 10 сарын 07 | Хариулах
    • djkhga
      ta arai bukh, boksiig ingej helj bolohgui ee. Yamar ih hudulmur, huls, huch garj baij medal avdagiig ta medehgui bololtoi.
      2014 оны 10 сарын 07
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025