Бодоод байх нь ээ манай дууны урлагт секс симбол бий бил үү? Нэгэн цагт утасны чинь дугаар урууланд минь байдаг хэмээн дуулахын сацуу таалагдсан хүнтэйгээ 00-д ч хамаагүй секс хийнэ хэмээн скандал үүсгэж байсан Т.Ариунаа нас, зүс яваад эрос дуучин гэх тодотгол өгөхөд ч бэрх болсон. Харин саяхнаас нэг шинэхэн, халуухан бүсгүй энэ ертөнцөд орж ирээ юу даа.
Нийтийн дуучид гэхээр дээл малгай агссан, борог бааздуухан имижээр төсөөлөгддөг нь нууц биш. Энэ имиж, төсөөллийг тэс цохих гэсэн аятай залуу дуучин Х.Мөнгөнцэцэг энгэр заам задгай даашинзаар гоёж, секси хөхөөрөө имиж хийн алхах болжээ.
МУГЖ Т.Баясгалангаас өөр жинхэнэ од шиг скандал үүсгэсэн эмэгтэй дуучин зохиолын дууны ертөнцөд өнөөдрийг хүртэл тодроогүй байсан. Магад Х.Мөнгөнцэцэг түүний орыг залгаж мэдэх бололтой. Бүсгүй хүний гоо үзэмжийн амин чухал үзүүлэлт сайхан хөхтэйн дээр тас хар хөмсөг, зузаан уруул түүнд заяаж. Төв шуудангийн ханан дээр хэн ч түүн шиг бүтэн жилийн турш зургаа байрлуулж байгаагүй билээ. Түүний CD-ний рекламны постерыг харсан хүмүүс “Монника Беллучитай адилхан ч юмуу” гэлцэж байсан. Үнэхээр төстэй юм байна шүү.


Хэдийнэ нийтийн дууны отгон гүнж гэх тодотголыг авсан Х.Мөнгөнцэцэгийн тухайд өнгөрсөн жил СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр дүүргэсэн бөгөөд нийтийн дууны ертөнцдөө залуу дуучин гэхэд бас ч гэж орон зайгаа тодорхойлж амжжээ. Барагтай бол эмэгтэй дуучидтай хамтарч уран бүтээл хийдэггүй МУГЖ С.Ганзориг гавьяат чухам гагц Х.Мөнгөнцэцэгтэй л хослон дуулж, бүр кино концерт хийж амжсан байх юм.
Тэгэхээр хоосонгүй дуучин байж таарна. Гадаад стиль имижийн тухайд нийтийн дууны ертөнцөд тоон доторх үсэг гэж болохоор дуучин бүсгүй залуу насны цог золбоо, хоолойны цар хүрээгээрээ цахиур хагалж, уналтанд ороод буй зохиолын дууны хөгжлийг шинэ төвшинд гаргаж ирж магадгүй л юм.

Х.Мөнгөнцэцэгийн олны хүртээл болгосон “Ар цармын цэцэг” дуу “Улаан пальто” киноны дууны дараах бас нэгэн тэсрэлт боллоо.
Б.Уян
Сэтгэгдэл (14)