“Камертон”-ы дөрвөлийн сэтгэл санаа нэгдэж, хамтлаг байгуулсан цагаас хойш даруй 15 жилийг ардаа орхижээ. Уран бүтээл, магтаал сайшаалаар дүүрэн энэ хугацаанд тэд хувийн амьдралын тухайд ч тус тусын төөргөөр замнаж явна. Нэг айлын хүргэд болсон хоёрыг эс тооцвол нөгөө хоёр нь нэг л тогтворгүй, хувийн амьдрал туулж явах шиг. Ганаа, Мээдээ хоёр хоёул анхны амьдралаа орхиж, хоёр дахь сонголтоо хийгээд буй. Анхны амьдралаа дуучин Р.Лхамаагийн төрсөн дүү Р.Отгонлхамтай эхлүүлж, хөөрхөн хүүтэй болж байсан тэд нэг л өдөр хоёр тийш болсон нь одоогоос дөрвөн жилийн өмнөх явдал.
Дуучин эрийн хоёр дахь гэргий н.Болормаагийн тухайд 1992 оны бүсгүй бөгөөд 21-хэн насандаа ээж болсон тэрбээр фото моделийн чиглэлээр карьер хөөж, хэд хэдэн газрын рекламд тоглож байсан билээ. Гэрээсээ ч гаралгүй охиноо бөөцийлж гэрийн сайн эзэгтэй болсон н.Болормаа тэр бүр нөхөртэйгөө олон нийтийн үйл ажиллагаанд оролцоод байдаггүй. Харин сүүлийн үед хаана ч явсан нөхрийнхөө гараас тас атгаж инээмсэглэн явах н.Болормаа тун удахгүй уран бүтээлдээ орох гэж байгаа гэнэ лээ.

М.Сонор
Сэтгэгдэл (9)