Залуу удирдагч амьд уу?

БНАСАУ-ын залуу удирдагч  Ким Жон Ун өвдсөн, нас барсан гэх мэдээллүүд цацагдаад байгаа. Тэрбээр чухал хурал зөвлөгөөн дээр ч ирэхгүй, түүний тухай тус улсын телевизээр ч гарахаа больсон зэрэг нь тэр өвдсөнтэй холбоотой гэх мэдээллийг эх сурвалж өгсөн талаар өмнөдийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Тэгвэл хойд солонгосынхон уг мэдээллийг эрс няцаажээ. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ким Жон Уныг есдүгээр сарын дундуур хөлөндөө мэс засал хийлгэсэн гэж мэдээлж байсан боловч үүнийг Хойд Солонгосын дипломат Со Се Пин Ройтерс агентлагт ярилцлага өгөх үеэрээ   “Энэ бол худлаа мэдээлэл, цуу яриа”  хэмээн тайлбар өгчээ.

Харин олон улсын шинжээчид Ким Жон Ун өвдсөнөөс гадна тус улсад цэргийн дээд албан тушаалтнууд  засаглалын төлөө тэмцэлдэж байгаа энэ үед тэрбээр  хэсэг  хугацаанд олон нийтийн өмнө гарахаас зайлсхийсэн байж магадгүй хэмээн үзэж байна.

Л.Номин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025