
Намрын налгар өдрүүд дуусаж буйг сануулах мэт анхны цас хаяллаа. Манай редакцид тэр цасхантай зэрэгцэн нэгэн ховор зочин ирсэн нь гадаадын порно сайтад од болж буй хэмээх мисс Э.Сэлэнгээ байлаа. Дунд сургуулийн сурагч байх үе 14 настайгаасаа хилийн чанадад амьдарсан эх орон руугаа тэлээ хурга шиг ирж очин байдаг бүсгүй энэ зунаас нутагтаа суурьшчээ. Тэр яагаад нүцгэлэх болов, юуны учир “Миний бөгсийг үнс” хэмээх бичлэг тавив, үнэхээр порно кинонд тоглох уу, ер нь Э.Сэлэнгээ гэж хэн юм хэмээх олон олон асуултын хариултыг түүний ярилцлаганаас та авах болно.
Уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж, энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө тушаал авсан цэрэг шиг зүтгэсээр өдий хүрсэн Д.Нацагдорж хамба энэ дугаарын гялбаа байлаа. Ухаантай хүнээс үг сонсож, бидний амьдралын хамгийн их тулгамдаж буй асуудал болох эрүүл оршихын мөн чанарын зах зухаас танд дуулгаж байгаадаа таатай байна.
Энэ дугаарт шинэ содон папараци зургууд, содон мэдээллүүд мөн багтсан. Олны нүднээс ихэд нууцлаг байдаг MCS-ийн Ж.Оджаргалын хүү О.Ананд, “Гацуурт”-ын Л.Чинбатын хүү Ч.Батхүү, мисс Ц.Нямцэцэг бие давхар болжээ, “Харийн залуу”-д “дурладаг” дуучин Соко ихэр хүүхэдтэй болсон, “Петровис”-ын Б.Шинэзаяа, О.Чулуунбатын бэр Ч.Очгэрэл, Р.Гончигдоржийн бэр Б.Энхлүүн нарт нэгэн зэрэг ирсэн гэнэтийн бэлэг юу байв, 65 саяыг халаасласан аз нь шовойсон хатагтай, орчин цагийн гэр бүл түрээслэгчид хэн бэ гэхчлэн олон олон чих дэлдийлгэм мэдээлэл энэ дугаарт багтлаа.
Хэвлэлийн зах зээлд орон зайгаа тунхагласан Монголын номер нэг папараци сэтгүүл “Гранд” нийтлэлийн бодлогоороо толгой цохисоор ирсэн бөгөөд бидний танд хүргэж буй үг үсэг, текст бүр хэдийнэ “Гранд”-ын оршихуйг тунхагласан билээ. Энэ удаад ч бид амжилтаа ахиулж хэвлэлд төдийлөн ам нээдэггүй ховор зочид, цоо шинэ мэдээлэл, содон фото зургаар нүүр хуудсаа чимлээ.
Өвлийн өдрүүд айсуй энэ мөчид “Гранд” сонирхол татам шинэ дугаараа та бүхэнд хүргэж байна.
Дугаарыг удирдсан У.Цахирмаа
Сэтгэгдэл байхгүй байна