Солонгосчууд энэтхэг боксчныг шийтгүүлэхийг чармайж байна

Энэтхэгийн боксчин бүсгүй Сарита Деви шүүгчийн шударга бус шийдвэрийн уршгаар Инчён дахь Азийн наадамд эзэн орны тамирчинд ялагдсан. Тэрбээр шударга бус шүүлттэй эвлэрч чадаагүй тул өөрт нь гардуулсан хүрэл медалийг Солонгосын тамирчны хүзүүнд зүүж өгөөд, бэлгийн цэцгийг тавцан дээр тавьж орхисноор эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

“Тэр надад гэнэт л медаль зүүгээд өгчихсөн. Би яахаа ч мэдээгүй. Медалийг нь эргүүлээд өгөх гэтэл тэр авахгүй гэсэн. Би тэгээд тэр медалийг тавцан дээр орхиод буусан” гэж Солонгосын боксчин Пак Жи На өгүүлсэн байна.

Инчёний наадмыг Зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чон Тэк Сын энэ талаар өгүүлэхдээ “Тэр спортын албан ёсны ажиллагааг хүндлэх ёстой. Азийн Олимпийн Хороо болсон явдлыг хянаж үзэхээр болсон. Хянаж үзсний дараагаар түүнд сахилгын шийтгэл оноох эсэхийг шийднэ. Хэрвээ тэр шүүгчдийн шийдвэрийг шударга бус гэж үзсэн бол тэр даруйдаа эсэргүүцлийн албан бичиг өгөх ёстой байсан. Тэгсэн атал тэгээгүй. Тийм болохоор энэ бол албан ёсны эсэргүүцэл биш” гэжээ.

Сарита Девиг ялагдсанд тооцсны дараагаар түүний нөхөр боксын ордонд ихэд ундууцан, зохион байгуулагчид болон шүүгчдийг хараасан ажээ. Харин Энэтхэгийн боксын шигшээ багийн дасгалжуулагч Иглесиас Фернандес энэ талаар “Гурван шүүгч гурвуулаа ялалтыг Солонгосын тамирчинд өгсөн нь эхнээсээ л тэд хэнд ялалт өгөхөө шийдчихсэн байсныг гэрчилнэ. Ийм байдал л боксыг хөнөөнө” гэж хэлсэн байна.

Харин Энэтхэгийн Спортын сайд Сарбананда Соновал тамирчнаа шийтгүүлэх бус харин шударга ёсгы тогтоолгохыг зорино гэжээ. “Бид тоглолтыг үзсэн. Үнэхээр ялахаар тоглосон. Гэхдээ бид тухайн үед нь эсэргүүцлийн бичгээ албан ёсоор өгөх ёстой байсан. Азийн наадмын зохион байгуулах хороонд бид албан ёсоор хандаж, үйл явцын өрнөлийг цаашид анхаарах болно” гэж Энэтхэгийн Спортын сайд хэлжээ.

Ийнхүү солонгосчуудын луйвраас үүдсэн асуудал өрнөсөөр байна.

М.Мөнхжин

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Huue manaihan albay yosoor esergyytseed baagii avarga hevlelynhend handaad Mongolchuud undaany savaa shidleed ter havyg samraa biz dee Mongolchuud hiidegee hiisen shy hu
    2014 оны 10 сарын 03 | Хариулах
  • зочин
    тэгэхэд манайхан яасан ямар ч хөдөлгөөн байхгүй өөхөнд хахсан хүүхэд шиг та дуугүй л суух юм арай ч дээ солонгосын шээсийг долоосон гөлчгийнүүд хятадын бөгсийг долоодог байсан одоо солонгосын төмсгийг долоодог болох нь шив дээ
    2014 оны 10 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025