Жүжигчин П.Шүүдэрцэцэг өөртэйгөө ижил урлагийн салбарт харьяалагдаж яваа залууг амьдралынхаа ханиар сонгосон. Хэдийгээр тэд хурим найр хийж, албан ёсны гэр бүл болоогүй ч, хамтдаа амьдраад удаж буй. Хувцсаараа хүртэл ижилсдэг тэд нэг салбарын хүмүүс болохоор очиж байгаа арга хэмжээ нь хүртэл нэг байх юм гээч.

“Бие жижиг ч, бэлчээр том” гэгддэг жүжигчин П.Шүүдэрцэцэгийн тухайд хааяа энд тэнд загвар өмсчихдөг. Нэгэнтээ “Victory Secret”-ийн тайзнаа алхах том мөрөөдлөө биелүүлнэ хэмээн хэлснээсээ болоод онигооны эзэн болоод амжсан. “Намхан нуруутай байж яаж тэр том шоуны тайзан дээр алхаж чадах билээ.” хэмээн сошиал сайтаар олон шүүмж гарсан. Тэглээ гээд П.Шүүдэрцэцэг гандан буурахгүй гэдгээ баталж, өөрийгөө өмөөрч, хамгаалж ирсэн билээ. Ямартаа л өөрийнх нь талаар сөрөг коммент бичсэн бүхэнтэй хэл ам хийж, хэрүүл шүүмж хийдэг хэвээрээ л яваа юм.


М.Сонор
Сэтгэгдэл (1)