“Маск” продакшны жүжигчин Г.Золзаяа “Zolo’s hair and beauty salon” салоныхоо нээлтийг хийлээ. Гадаадын алдартай одод л өөрийн нэрийн бүтээгдэхүүн, компаниа нээж, түүгээрээ дамжуулан олон сайхан хүмүүнлэгийн үйлс хийдэг болохыг бид мэднэ. Тэгвэл жүжигчин Золоо өөрийн нэрийн хуудас болсон салоныхоо үүд хаалгыг албан ёсоор нээсэн нь манайд бараг анхны тохиолдолд тооцогдож таарах биз. Жилийн өмнөөс төлөвлөж байсан салоноо найз залуутайгаа хамтран нээж байгаа бөгөөд хоёр талын гэр бүлийнхэн нь туслаж, дэмжсэн гэдгийг жүжигчин бүсгүй онцолсон юм.
Салоныхоо нүүр царайгаар жүжигчин А.Гэрэлцэцэгийг сонгосон бөгөөд сурталчилгааны клипээ өчигдөр цацсан юм. Тус салонд очсон хэн бүхэн хүссэн бүх үйлчилгээгээ авч, сэтгэл хангалуун гарах болно гэдгийг салоны хамт олон дуу нэгтэйгээр хэлж байлаа.
Монголын шилдэг үсчин, гоо сайханчдыг цуглуулсан энэхүү салоноор үйлчлүүлэхийг хүсвэл та "Наран" их дэлгүүрийн 4 давхарт очоорой.
М.Сонор
Сэтгэгдэл (16)