“Эра”-гийн Д.Эрдэнэтуяагийн гарын ганц шавь гэгддэг байсан мисс М.Мөнхжаргал “New face” наадмын тэргүүн байр эзлэн олны танил болж байсан намтартай. Жижигхэн биетэй ч часхийсэн амбицтай М.Мөнхжаргал Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, нэг хэсэг телевиз, сэтгүүлзүйгээр “занималдсан”.
“Өнөөдөр” сонин дараа нь “Боловсрол” телевизэд хөтлөгч хийж, Дэлхийн миссийн тэмцээнээс хүртэл сурвалжлага хийж сэтгүүлчийн ур чадвараа харуулж байгаад таг болсон нь хувийн амьдралдаа анхаарал тавьсантай нь холбоотой. Загварын цуутай бүсгүйчүүдийн нэгэн адил нэг хэсэг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүүгийн найз бүсгүйгээр тодорч, тун ч халуун дотно хамтдаа авахуулсан зураг нь хэвлэлээр нэг гарч байсан бага залуу насны задгай намтар ч түүнд бий.

Харин амьдралынхаа ханиар УИХ-ын гишүүн асан Ц.Дэмбэрэлцэрэнгийн хүү Д.Мөнх-Эрдэнэ хэмээх энэ чацархаг залууг сонгосон юм. Цагтаа топ Ч.Туяацэцэг, Азийн хатан хаан Г.Оюунгэрэл нарын дунд хэрүүлийн алим чулуудаад амжсан тэрбээр угаас загварын хүүхнүүдэд нугасгүй эрчүүдийн нэг гэнэ лээ. Ийн хэн хэн нь цуутай бол цуутай, дурсамжтай бол дурсамжтай хос залуус ханилан суугаад багагүй хугацаа өнгөрчээ.
Загварын тайз болоод сэтгүүлзүйгээсээ эгнэгт холдсон М.Мөнхжаргалын тухайд хадам ээж Ц.Байгалмаагийнхаа удирддаг “City” дээд сургуульд сургалтын албаны даргаар ажиллаж байгаа аж.
М.Сонор
Сэтгэгдэл (6)