Луйварчин солонгосчуудын булайг дэлгэв

Өмнөд Солонгосын Инчён дахь Азийн наадам уур бухимдал дагуулж, спортын шударга байх гол зарчмыг алдагдуулсан. Манай гавьяат тамирчин Н.Төгсцогтоос гадна олон тамирчныг Өмнөд Солонгосчууд луйвардчихаад “Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэдэг шиг аашилсан. Тэгвэл солонгос боксчныг гурван үеийн турш зодсон энэтхэг боксчин бүсгүй Сарита Деви тэднээс хариугаа авч чадлаа. Тэрбээр хүрэл медаль гардахаар ёслол дээр гарч ирээд тавцан дээр гаралгүй, медалиа зүүлгүйгээр Өмнөд Солонгосын тамирчинд өгсөн юм.

“Энэ бол солонгосчууд та бүхний авах ёстой хүрэл медаль, тиймээс би зүүхгүй. Та нар энэ медалийг л авахаар хэмжээнд тоглосон шүү дээ. Энэ бол спорт дахь шударга бус байдлын эсрэг бүх тамирчдын өмнөөс хийсэн үйлдэл минь байлаа” гэж Деви ёслолын дараагаар мэдэгджээ. Тэрбээр ёслолын үеэр нулимсаа барьж дийлэхгүй байсан юм. Ийнхүү энэтхэг бүсгүй луйварчин солонгосчуудад зохих хариуг нь чангахан барьж, дэлхий даяар булай болгож чадлаа. Энэтхэг боскчны эсэргүүцлээ хэрхэн илэрхийлснийг дараахь линкээр орж үзнэ үү. http://youtu.be/GCURZ7ZRYgk

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    chi ehleed uzee videog ni
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • mmmmm....
    Eserguuzlee yag yaj ilerhiled bgam setguulchee uiljuu?
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • m
    Jinxene em xvn
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025